Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай шинэ хуулийн талаар аймгийн татварын хэлтсийн дарга Д.Нурлан олон түмэнд хандан гурав дахь удаагаа сурталчилгаа хийлээ. Энэ хууль жирийн иргэдэд маш их ашигтай, иргэн бүр ашиг хүртэнэ гэнэ.
Гэвч нэмүү өртгийн талаар шинээр батлагдаж гараад, мөрдөгдөж эхэлсэн хууль тогтоомжийн дагуу хэрхэн ажиллах аргыг орон нутгийн ард иргэд бүрэн эзэмшиж чадахгүй л байна. Эдийн засгийн хямрал, бэрхшээлийг даван туулахад нэрмээс болно хэмээн гэрэл цахилгаан, радио телевиз, буу зэвсгийн татварыг өсгөн нэмэгдүүлсэн, банканд хадгалуулсан бага зэргийн мөнгөнөөс татвар авдаг болсонд гомдож эхэлсэн иргэд төрөөс нэмүү өртгөөр олон түмэндээ эргэж нааштай хандаж эхэлснийг дэмжиж байгаа боловч энэхүү боломжийг хэрхэн хүртэж эдлэхээ бүрэн ойлгохгүй байна.
Д.Нурлан даргын хэлсэнээр аймгийн төвийн нийт барааны зах, ШТС, дулаан, эрчим хүчний зэрэг байгууллагуудад хууль нааштай хэрэгжиж эхэлсэн, энэ сард багтаан тоног төхөөрөмж суурилуулах ажил хэрэгжиж дуусах төлөвтэй ч ялангуяа хөдөөний малчид интернетийн сүлжээнд хэрхэн орохоо мэдэхгүй байна.
Ш.Айзаря
http://montsame.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих