МОСКВА. /RIA Novosti/. Террорист "Лалын улс” бүлэглэлтэй тэмцэхэд Хятад улс цэргээ илгээж магадгүй гэж "Washington Times” сонинд АНУ-ын Зэвсэгт хүчний эх сурвалжуудын мэдээллийг иш татан бичжээ.
Тус сонинд тэмдэглэж буйгаар, "Лалын улс”-д нэгдэж байгаа хятад гаралтай босогчдын тоо өсөн нэмэгдэж буй нь Бээжингийн эрх баригчдын санааг зовоож байж магадгүй. "Асуудлын гол нь тэд хэний талд тэмцэх вэ гэдэгт оршиж байна” гэж "Лалын улс”-тай хийж буй тэмцэлд Хятадын гүйцэтгэх үүргийн тухай хэлэлцээний талаар мэдээлэлтэй түшмэл тус сонинд мэдэгджээ.
Хятадууд АНУ-ын удирдлаган дор явуулж буй "Лалын улс”-тай тэмцэх олон улсын эвсэлд нэгдэхээсээ илүүтэй ОХУ-ын Зэвсэгт хүчний явуулж буй ажиллагаанд нэгдэх илүү магадлалтай гэж тус сонинд цохон тэмдэглэсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих