Хэнтий аймагт малын гоц халдварт цэцэг өвчин гарчээ. Тодруулбал, тус
аймгийн Цэнхэр мандал суманд өвөлжиж байсан малчин Б-ын хотноос энэ
сарын 9-ний өдөр 13 хонинд цэцэг өвчний шинж тэмдэг илэрсэн талаар эх
сурвалж мэдээллээ. Одоогоор Төв аймгийн ХХААГ арга хэмжээ авч байгаа
бөгөөд 3000 тун вакциныг 700 гаруй бог малд тарьж, 13 хонийг устгалд
оруулан, өвөлжөөний ойр ойрчмын 5-10 км дотор оршин суудаг дөрвөн өрхийн
3000 орчим малд вакцин хийжээ. Суманд хорио цээрийн дэглэм үргэлжилж
байгаа аж.
Т.Болормаа
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13997
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих