Аймгийн АТТөвөөс орон нутгийн нийтийн тээврийн үйлчилгээний талаар мэдээлэл хийлээ.
Дорнодоос Улаанбаатарын чиглэлд өнөөдрийн байдлаар АйСВН ХХК –ийн 8 автобус, Аж мянган ХХК -ийн 21 автобус зорчигч тээврийн үйлчилгээ явуулж байна. Мөн Чойбалсан хотын доторх 9 чиглэлд АйСВН ХХК –ийн 11 микробус, дунд оврын 4 автобус, сум орон нутгийн 12 чиглэлд Шувуут Баянгол хоршоо 31 микробус, Пургон автомашин тус тус үйлчилж байгаа юм. Эдгээр үйлчилгээг Дорнод аймгийн Авто тээврийн төв зохицуулан зохион байгуулдаг.
Тус байгууллага нь Дорнод аймгийн Тээвэр автозамын газарт бүтцийн өөрчлөлт хийгдсэнээр АТҮТ-ийн Дорнод салбартай нэгдэж өнгөрсөн оны 2-р сараас ажиллаж эхэлсэн байна. Аймгийн АТТөв улс, хот, орон нутгийн ачаа, зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээнээс гадна тээврийн хэрэгслийн бүртгэл, үзлэг хяналт зохион байгуулж байгаа аж. Мөн улсын дугаар олгох, мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох ажлуудыг ч хариуцдаг байна.
Тус байгууллагын мэдээлснээр 2016 он гарсаар
Хот хоорондод 23 рейс 685 зорчигч,
Аймаг, сум хооронд 32 рейс 193 зорчигч,
Хотын дотор 9 чиглэлд 8243 зорчигч тээвэрлэлт хийжээ.
Мөн Хавирга-Ар хашаат хилийн боомтоор 149 тээврийн хэрэгслээр 1091 зорчигч, Баянхошуу-Өвдөг хилийн боомтоор 431 тээврийн хэрэгслээр 931 зорчигч тээвэрлээд байгаа аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих