2016 оны 01 дүгээр сарын 15-наас Дорнод аймгийн ихэнх нутгаар хүйтний эрч чангарч шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус хүрч хүйтэрнэ. Тийм учраас жолооч нар шатах тослох материалын нөөцтэй, тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангуулж замд гарах, онцын шаардлагагүй бол аян замд гарахгүй байх, мал аж ахуй эрхэлдэг иргэд, малчид малын өвс тэжээл, түлээ, нүүрсээ сайн базаах, малаа дагаж явж осгож хөлдөхөөс урьдчилан сэргийлэх, малаа аль болохоор ойр бэлчээх, дулаан хувцаслахыг сануулж байна. Мөн төв суурин газар нойтон цас орсны улмаас замын хальтаргаа гулгаа ихээр үүсч байгаа тул жолооч нар замын нөхцлийг зөв тооцоолж, анхаарал болгоомжтой, тохирох хурдыг сонгож хөдөлгөөнд оролцоно уу.
Дорнод аймгийн Онцгой байдлын газар
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих