Хүн ямар гэр бүлд, ямар амьдралд төрөхөө өөрөө сонгож төрдөггүй гэж ярьдаг ч баян ядуу гэх ойлголт дээр харин эсрэгээрээ тухайн хүний хөдөлмөр, бүтээлч сэтгэлгээ нь илэрдэг. Хүн хэдий чинээ аливаа зүйлийг хийж бүтээж, өөртөө болон бусдад баялагийг бүтээхийг хүснэ тэр хэмжээгээрээ хөдөлмөрлөдөг. Сайхан амьдрахыг хүсдэггүй хүн гэж байдаггүй. Гэтэл нийгмийн дунд сайны хажуугаар саар гэгчээр амьдрах гэж хөдөлмөрлөж яваа хүмүүсээс гадна 0-18 насны насанд хүрээгүй хүүхэдтэй адилхан хөгширсөн хүүхдүүд нийгмийн хүн амын томоохон байр суурийг эзэлж байна. Эдгээр хүмүүсийг нийгмийн давхраажилтын ангиллаар "Шавхруунууд” гэж ангилсан байдгийг эерүүлж хэлбэл бэлэнчлэх сэтгэлгээтэй хөдөлмөрийн насныхан. Нийгмийг бүрдүүлэгч эдгээр хүмүүс яагаад өнөөдөр ийм дорд байдалтай гуйлга гуйн шар өдөр, бор хоногийг өнгөрөөж байна вэ? Үүний хариулт болгож хэлж болохоор олон хүчин зүйл байгаагаас дурьдвал:
- Багаас нь оюун ухаанд нь тогтсон бэлэнчлэх сэтгэлгээ
- Дутуугийн мэдрэмжээ ойлгож, давж гарч чадахгүй байдал
- Өөрт бий болж буй хэрэгцээг ойлгохгүй байх
- Бие физиологийг болоод оюун санааны идэвхигүй байдал гэх мэт.
Бэлэнчлэх сэтгэлгээний талаар сэтгэл судлалын шинжлэх ухаанд баталсан онол баримт байдаггүй бөгөөд үүнийг энгийнээр тайлбарлавал бага насных нь өсөж торнисон орчин нөхцөл болоод бусад хүмүүсийн харилцаа, халамжаар тайлбарлаж болох юм. Насанд хүрсэн хүний зарим нэг асуудал нь бага наснаас үүдэлтэй байдаг. Магадгүй гуйлга гуйж амьдардаг хүмүүсийг яагаад бэлэнчлэх сэтгэлгээтэй болсныг нь таамаглах юм бол тэдэнд бага насанд нь эцэг эх болон бусад хүмүүсийн халамж анхаарал дутагддаг байсан байж болох юм. Ингэснээрээ тэд хожим насанд хүрсэн хойноо ажил хийгээд өөрийгөө тэжээх мэргэжилтэй, боломжтой ч гэсэн бусдаас халамж анхаарал хүснэ.
Сэтгэл зүйч А.Адлерийн үзсэнээр хүнд "Бусдаас ямар нэг талаараа (эд баялаг, мэргэжил, биеийн хөгжил) дутуу гэх мэдрэмж” байдаг гэж үзсэн бөгөөд энэхүү мэдрэмжээ давж гарсанаар дутуугаа нөхөж улам сайжирдаг юм. Гэтэл эдгээр хүмүүст энэ мэдрэмж нь байгаа хэдий ч түүнийгээ ойлгож илэрхийлж чадахгүй, түүнийгээ шийдэх арга замаа олж чадахгүй байна.
Хүн бүрт, тэр бүү хэл амьтдад хүртэл өдөр бүр бие физиологийн болон эд материалын хэрэгцээ бий болж байдаг. А.Маслоугийн томьёолсон хэрэгцээний 5 шатлалын онол байдаг.
- Физиологийнхэрэгцээ
Аюулгүйбайдал, амьдралынбаталгаа
3. Нийгмийнхэрэгцээ(хамтолон, хайрсэтгэл)
4. Өөртөөитгэхитгэл, хүндлэл
5. Хүнөөрийнавьяасчадвараахөгжүүлэх
Хүн гэдэг оюун ухаант амьтан өдөр тутамдаа юу дутуу байна, хэрэгтэй байна гэдгийг ухамсарлан түүнийхээ төлөө хөдөлмөрлөдөг. Гуйлга гуйж амьдардаг хүмүүсийн эдгээр хэрэгцээ бүгд хангагдаагүй байдаг. Хүний анхан шатны хэрэгцээ болох физиологийн хэрэгцээ буюу өмсөж зүүх, уух идэх зүйлийнхээ хэрэгцээг ч хангаж чадахгүй байгаа хүмүүс дараа дараагийн шатны хэрэгцээнүүд хангагдана гэдэг нь тун ч хэцүү асуудал. Тиймээс гуйлга гуйж амьдралаа зогоодог нийгмийн хэсэг хүмүүсийг ор тас нүдээ аниад мартахын оронд тэдэнд эдгээр зүйлсийг нь ойлгуулаад зөв замд нь хөтлөөд өгвөл тэд ч бас бидэнтэй л адил хүмүүс шүү дээ. Өнөөдөр идэх загасыг нь өгөхийн оронд загас барих аргыг нь зааж өгвөл тэдэнд маш том бэлэг байх болно.
Нийтэлсэн: Л.Аззаяа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих