Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 16. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 07. Санчир гараг. Дэлгэрүүлэгч одтой, Нэг цагаан мэнгэтэй, улаагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага: Идэр.Шүтэн барилдлага: Сэрэхүй. Өдрийн наран 8 цаг 31 минутад мандан, 17 цаг 19 минутад жаргана.
Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Од эрхэсийн нөлөөгөөр гэр бүлийн амьдралд таагүй зүйл учирч болзошгүй. Магадгүй та хоёр өөр өөрийн байр суурийг хамгаалан зогсох болно. Өглөөнөөс эхлээд л таны төлөвлөгөөнд урьдчилан таамаглаагүй өөрчлөлтүүд орох болно. Энэ ордны хүмүүс хэрүүл тэмцэлд сайн бөгөөд энэ удаад ч бас бууж өгөхгүй бололтой. Гэхдээ аливаад хүлээцтэй хандах нь эерэг үр дүн авчирдаг гэдгийг сана.
Үхэр (4/20-5/20)
Эмэгтэйчүүдийн хувьд тэдний амьдралыг эрс өөрчлах гэнэтийн уулзалт болж болзошгүй. Эрүүл мэндээ энэ хэвээрээ хадгалъя гэвэл хэт олон цагаар биеийн тамираар хичээллэх хэрэггүй. Ингэх нь ядаргаанд оруулахаас өөр юу ч авчрахгүй. Идэвхтэй амралт чухал байна. Ойр дотнын хэн нэгнийгээ анхаарал халамжаар бүү дутаагаарай. Мэргэжлийн асуудал өдрийн хоёрдохоос алга болно.
Хамтатгах (5/21-6/21)
Тайван байх өдөр. Таны бүтээлч чадварыг нэмэгдүүлж, урам зориг өгдөг хүмүүстэй хамт цагийг өнгөрөөх нь хамгийн зөв сонголт юм. Таны өмнө маш олон боломж байна. Гэхдээ маш няхуур болгоомжтой байх хэрэгтэй. Тайван бус байдлаас аль болох хол байхгүй бол эрч хүчээ дэмий зүйлд зарцуулан бүтээлч байдал буурах болно. Өөрийнхөө чадварыг ашиглаж, аливааг эерэгээр харах нь сэтгэл зүй болоод санхүүгийн хувьд сэтгэл хангалуун байхад тусална. Өөрийнхөө авьяас чадварыг бусдад нэрэлхэлгүй харуулж таниул.
Мэлхий (6/22-7/22)
Ажил, хайр дурлал аль алинд нь таагүй явдал тохиолдож болзошгүй. Ялангуяа үдээс өмнө маш хүнд байна. Нөхцөл байдал танаас шуурхай арга хэмжээ авахыг шаардаж байна. Гэвч таны цаашдын хувь заяанд нөлөөлөхүйц эрс тэс шийдвэр гаргаж болохгүй. Таны хамгийн муу, таагүй зөн совин биелнэ. Хамгийн таагүй муу зүйлд аль ч талаараа өөрийгөө бүрэн дүүрэн бэлтгэж, айхгүй байхаас гадна тайван амарлингуй байдлыг харагдуулах хэрэгтэй.
Арслан (7/23-8/22)
Өнөөдөр аз жаргалын эрэлчид хоёр хэсэгт хуваагдана. Төрөлхийн азтангууд, мурийтай тоглоомчид өнөөдөр саад тотгортой учирна. Харин нартын доор өөрсдөө бүх зүйлийн бий болгож чаддаг хүмүүсийн азын тэнгэр ивээх нь гарцаагүй байна. Гол нь аз жаргалын сүүлнээс атгаж чадсан бол түүнийг маш чанга зулгааж хүчээ сулруулахгүй байхыг одод танд зөвлөж байна. Хийхээр төлөвлөсөн ажлаа бүү орхи.
Охин (8/23-9/22)
Удаан хүлээсэн хайр дурлал ирнэ. Гэвч энэ нь зөвхөн гадаад үзэмж, боловсрол дээр тулгуурласан чөлөөт харьцаа байна. Ажиллахад хүнд, сэтгэл санаа тавгүй байна. Өңдөр настангуудын хувьд аливаа асуудлыг хүндээр бүү хүлээж ав. Таны аура сул байх тул ужиг өвчин тань сэдрэх болно. Хэрэв өнөөдөр гэнэт өвдвөл өвчин тань хүнд байх болно. Амжилтандаа бүү эргэлз. Таны төлөвлөгөөнд зөвхөн хийж дадсан ажил байх хэрэгтэй гэдгийг хатуу анхаар.
Жинлүүр (9/23-10/22)
Сэтгэл санаа таагүй үед ганцаараа байж юунд бухимдаад байгаагаа өөрөөсөө асуу. Хэрэв гарах гарцыг олж чадахгүй бол асуудал нилээн хүндэрч мэдэхээр байна. Та өнөөдөр таатай бус мэдээ хүлээн авах ба энэ нь таны өнөөгийн байдлыг үндсээр нь өөрчилж, улмаар ар гэр, ажил төрлийн бүхий л талбарт нөлөөлж болзошгүй. Хэн нэгэнтэй танилцснаар урам хугаралт, уур хилэн, харамсал төрнө. Тийм болохоор өнөөдрийг ганцаараа өнгөрөөхийг одод сануулж байна.
Хилэнц (10/23-11/21)
Та ашигтай санал хүлээн авна. Таны зам дээр үүссэн түр зуурын хүндрэлээс болж энэ саналаас бүү татгалз. Ухаалаг шаргуу бай. Олон нийтийн арга хэмжээ баяр наадам зохион байгуулвал хүүхдүүдэд төдийгүй томчуудад ч баяр баясгалан авч ирнэ. Та нарын анхаарлаа төвлөрүүлж чаддаг, шийдэмгий зан чанар илт харагддаг гэлээ ч бусадтай хэт хатуу чанга харьцах хэрэггүй.
Нум (11/22-12/21)
Амралт ажил хэргээ дуусгахад таатай. Ирэх сард ажил мэдээлэл маш их байх тул амарч авах нь танд тун хэрэгтэй байна. Өдрийг байгалд өнгөрөө. Мөөгөнд яв. Хэдийгээр та хайртай хүнтэйгээ санал нийлэхгүй байгаа ч түүний үзэл бодлыг ойлгох нь чухал зүйл юм. Хүлээцтэй байх нь хэрэггүй маргаанаас зайлсхийх арга бөгөөд өнөөдөр зугаа цэнгэлийн өдөр болохоос сэтгэл зовоох өдөр биш ээ.
Матар (12/22-1/19)
Амьдралын эрч хүч нэмэгдэнэ. Ханцуйгаа шамлан ирээдүйтэй шинэ ажилдаа ор. Зорилгодоо хүрэхийн тулд шаргуу, тайван, сахилга баттай байх шаардлагатай. Агшин зуурын амжилт бүү хүлээ. Дотнынхонтойгоо харьцах харьцаа урьдын хэвээр үлдэнэ. Романтик адал явдлаас татгалз, таагүй үр дагавар дагуулж болзошгүй. Өнөөдөр эрүүл мэндтэй холбоотой асуудал үүснэ, магадгүй даарч хөрөх, ханиад томуу тусах магадлалтай.
Хумх (1/20-2/18)
Санхүүгийн байдал таатай бус. Та хялбархан бусдын тоглоом болж болзошгүй. Татгалзах аргагүй санал гуйлтыг ч аятайхан аргаар хойшлуулж мултал. Өөрийн үзэл бодол, санал санаачилгыг бүх зүйлүүдэд хамгаалаарай. Өөрөө өөртэйгөө санал нийлэхгүй зөрчилдөх нь амьдралдаа тооцоо алдаж, алдаа гаргахын үндэс болдогийг ямагт санаарай. Магадгүй дарга, удирдлагатай үл ойлголцол үүсч мэдэх бөгөөд таныг ажлаас халах, аль эсвэл урьдын нөхцлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Загас (2/19-3/20)
Таны ажиллах эрч хүч гайхалтай сайн байна. Гэнэтийн осол олон нийтийн зүгээс сөрөг нөлөөтэй өдөр. Олон нийтийн газар аюул тулгарч болзошгүй байна. Үдээс хойш хүүхдүүдттэйгээ харилцах гэр бүлийн зугаа цэнгэлд таатай. Ахуйн асуудлуудаа шийд. Таны өөртөө итгэлтэй байх байдал, ширүүн зан тань бусдыг араасаа дагуулахад хүргэнэ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих