Цаасаар онгоц, шувуу, амьтан гээд маш олон зүйлийг хийж болно. Харин Оросын уран бүтээлч, дизайнер Ася Козина монгол үндэсний хувцасны онцлогийг тусгасан хуримын даашинзыг цаасаар урлажээ. Тэрээр хуримын даашинзны загвартаа монгол үндэсний онцлогыг харуулахын тулд бортого малгай, эхнэр үс зэргийг цаасаар урласан байна.
Аливаа үндэстний хуримын хувцсанд үндэсний онцлог илүү нарийн шингэсэн байдаг гэж үздэг Ася Козина дүгнэдэг аж. Энэ тухайгаа тэрээр "Би монгол үндэсний хувцсыг өөрийн төсөөллөөр цаасаар хийсэн. Монгол үндэсний хувцас, соёлд маш олон сонголт байдаг учраас сонгосон. Гэхдээ цаасаар хувцас урлахад техникийн зарим нэг асуудал тулгарсан. Загвар өмсөгч энэ хувцсыг өмсөөд суух боломжгүй байсан учраас хувцасны хэсгүүдийг нийлүүлэхэд таван цаг зарцуулсан. Хамгийн гол нь би монголчууд миний загварыг хэрхэн хүлээж авах бол гэж санаа зовж байлаа. Харин танидаг монгол дизайнерууд маань урмын үг хэлсэн шүү” хэмээжээ.
Хамгийн гол нь түүний урласан хуримын даашинзыг Монголчууд хэрхэн хүлээж авах бол гэдэгт хамгийн их түгшиж буйгаа Ася Козина ярьсан байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих