Осголтын үед илрэх шинж тэмдэг:
- Биеийн температур 33 градус хүртэл буурах, 30 градусаас доош болоход ухаан алдах
- Даарч чичирч, арьсны өнгө цайж, хөхөлбөр өнгөтэй болох
- Булчин суларч, хөдлөхөд бэрхшээлтэй болох, ухаан санаа өөрчлөгдөх
Осголт, хөлдөлтөөс сэргийлэх алхамууд:
- Цаг агаарын нөхцөлд тааруулан дулаан хувцаслах, бариу чийг татдаг гутал, чийгтэй хувцас өмсөхгүй байх
- Архи нь захын судас тэлж биеийн дулаан их хэмжээгээр алдагдуулдаг тул хүйтний улиралд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
- Малгай, ороолт, бээлий өмсөж хэвших, биеийн дулаанаа ихэвчлэн толгойгоор алддаг тул тогтмол малгай өмсөж хэвших
- Хүйтэн нөхцөлд байгаа хүн илчлэг сайтай хоол хүнс хэрэглэж, хөдөлж, ажиллаж байх
Осголтын үед үзүүлэх анхны тусламж:
- Хөлдөж осгосон хүнийг аль болох өөрөөр нь явуулахгүй, хөдөлгөхгүй байх
- Хэрвээ ухаантай байвал халуун бүлээн шингэн уулгах
- Хөлдсөн гар хөлийг биеийн дулаан хэсэгт наан дулаацуулах /чих, хамар, хацрыг дулаан гараар барьж дулаацуулах/
- Хөлдсөн гар, хөлийг 36.5-37.0 температуртай бүлээн усанд дүрэх
- Цэвэр боолт хийж, чийгтэй хувцсыг тайлж, дулаан хөнжлөөр хучих
Мэдээлэл бэлтгэсэн нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14043
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих