Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Баянхайрхан багийн "Хадаасан” гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 8 км-т/ том, жижиг нийт 10 гаруй автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 2016.01.15-ны өдрийн 22:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, нийт 7 автомашин, 90 хүнийг цаснаас татан гаргаж, гаргах боломжгүй 8 машинийг үлдээж, 25 хүнийг тээвэрлэн аймгийн төвд хүргэж ирсэн байна.
Увс аймгийн Тариалан, Наранбулаг сумын зааг "Зостын хөтөл” гэдэг газар /Улаангом сумаас баруун урд зүгт 80 км-т/, микроавтобус цасанд боогдсон тухай дуудлагыг 2016.01.16-ны өдрийн 11:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, жолооч М, Ц /48 настай, эмэгтэй/, Т /53 настай, эрэгтэй/ нарыг цасанд боогдсон байсныг татан гаргасан.
Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар багийн "Хатуугийн даваа” гэдэг газар "Ланд крузер-100” загварын автомашин цасанд боогдсон тухай дуудлагыг 2016.01.16-ны өдрийн 20:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 16 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Д /37 настай, эрэгтэй/, Б /40 настай, эрэгтэй/, Б /36 настай, эмэгтэй/, И /1 нас 5 сартай, охин/ нарыг цаснаас татан гаргаж, аймгийн төвд авчирсан.
Эрэн хайх, аврах ажиллагаа: Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн "Сархиаг” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 20 км-т/ Д /15 настай, эрэгтэй/, хониндоо яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.01.16-ны 19:56 цагт хүлээн авч тусаймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, Аврах 43 дугаар ангийн 10 албан хаагч, 1 автомашин, ар гэрийн 8 хүн, 1 автомашин, нийт 18 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2016.01.16-ны өдрийн 23:38 цагт гэрийнхээ ойролцоо өндөр хаднаас унаж нас барсан байдалтай олдсоныг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Т.Бат
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих