АН 2012 оны сонгуулийн дараа олонх болсноосоо хойш хоёр дахь удаагаа ҮЗХ-оо хуралдуулах гэж байна. Уг нь тус намын дүрэмд ҮЗХ-ны суудлын гуравны нэгд нь жил бүр ротац явуулах ёстой гэж заасан байдаг. Харин өмнөх сонгуулиас хойш цус сэлбээгүй гэхэд болно.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг суудлаасаа буусны дараахан буюу 2014 оны арваннэгдүгээр сард ҮЗХ-г хуралдуулж, намын даргын ажлаа өгч оронд нь З.Энхболд болсон. Гэхдээ одоохондоо үүрэг гүйцэтгэгч гэсэн статустайгаар байх. Тэгвэл Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны /ҮЗХ/ 46 дугаар ээлжит хуралдаан энэ сарын сүүлчээр хуралдах тов гараад байна. Тус хурлаар ямар асуудал хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй ч ямартай ч эхний ээлжинд үүрэг гүйцэтгэгч нарыг "жинхлүүлнэ.
Хэнийг аль тойрогт "сойхоо” албан бусаар тодруулна
АН-ын ҮЗХ 228 суудалтай. Уг хорооны хуралдаанаас хамгийн чухал томоохон шийдвэрүүдээ гаргадаг. 2014 оны арваннэгдүгээр сараас хойш тус намын ҮЗХ хуралдаагүй учир энэ удаагийн хурлаар намын дүрэм, бүтэц зохион байгуулалтын талаар ярилцана гэх мэдээлэл байна.
Мөн АН ирэх сонгуульд ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлэх, ИЗНН-тай нэгдэх эсэх асуудлыг хэлэлцэнэ гэх. Чухам ямар асуудал хэлэлцэх талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Намын дотоод журам болон нэр дэвших хүсэлтээ гаргасан хүмүүсийн асуудлыг хэлэлцэнэ” гэсэн.
АН 2012 оны сонгуулийн дараа олонх болсноосоо хойш хоёр дахь удаагаа ҮЗХ-оо хуралдуулах гэж байна. Уг нь тус намын дүрэмд ҮЗХ-ны суудлын гуравны нэгд нь жил бүр ротац явуулах ёстой гэж заасан байдаг. Харин өмнөх сонгуулиас хойш цус сэлбээгүй гэхэд болно.
АН-ын одоогийн дарга фракцгүй нам болно гэдгээ зарласан. Ийм жишгээр ирэх сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийг тодруулна гэж буй ч энэ удаа ханцуйн дотроо наймаалцах жишгээс гажиж чадахгүй. Өөрөөр хэлбэл, АН-ын фракциудын тохироо энэ үеэр явагдах нь тодорхой байгаа.
Мөн 2016 оны сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Ганбат "Ойрын үед ҮЗХ-г хуралдуулна гэсэн. Сонгуулийн хууль гарлаа, намын ажил болоод хөдөө орон нутаг дахь ажлын явц ямар байна гэдгийг ярилцана. Ер нь намын гол байгууллага болох ҮЗХ хуралдаж хүлээгдэж байгаа гол асуудлуудаар хуралдах цаг нь болсон” хэмээн хэвлэлд ярьжээ.
Генсекийн үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг "жинхлүүлнэ”
АН-ын удирдлагууд шинэчлэгдсэн даруйдаа ҮЗХ-г шинэчлэх шаардлагатайг хэлж, нөхөн сонгууль явуулахаар болсон билээ. Учир нь, тус намын ҮЗХ-ны ихэнх гишүүд төрийн албан хаагчид болсон учир өөрчлөлт хийх хэрэгтэй байсан.
Тиймээс ҮЗХ-ны 47 суудалд нөхөн сонгууль зарлаж, нэр дэвших ажиллагааг эхлүүлсэн. Уг 47 суудалд болзол хангасан 114 хүн нэр дэвшиж, хамгийн олон санал авсан хүмүүс тодроод байгаа. Тэдний гишүүнчлэлийг албан ёсоор баталгаажуулна.
Өөрөөр хэлбэл, ҮЗХ-ын хуралдаанаар энэ удаад нөхөн сонгуульд ялалт байгуулсан гишүүдийг ҮЗХ-ны гишүүнээр, мөн намын Ерөнхий нарийн бичгийн даргыг батламжлах төлөвтэй байна. Түүнчлэн Гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа тус нам сонгуульд ИЗНН болон МҮАН-тай нэгдэн оролцох талаар хэлэлцсэн. Тэгэхээр дээрх хоёр намтай нэгдэж сонгуульд оролцох эсэхийг зайлшгүй ярина. ҮЗХ-ны гишүүдийн саналыг сонсох юм.
eagle.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих