Гадаа хүйтнийг ажран зул өргөх гэж ирсэн эмээ өвөө, хүүхдүүдээ дагуулсан ах эгч нар, тэргэнцэртэй эгч, бяцхан дүү нар, талбайн зурагчин ах, хүйтэн цементэн шалан дээр өвдөглөн сууж зул өргөж байгаа найзууд гээд л үнэхээр хүнээ гэсэн сэтгэл үнэртэж байсан шүү. 700 орчим хүн ирж 5000 орчим зул өргөлөө. Хүний тоо, зулын тоо чухал бишээ хамгийн гол нь ирсэн бүх хүмүүсийн сэтгэл сайхан байлаа. Ирж чадаагүй ч сэтгэл зүрхээрээ хамт байсан зуу зуун ах эгч, аав ээжүүдэд баярлалаа... Миний өмнөөс зул өргөөрэй гэж хэлсэн хүн болгоны тоогоор зул өргөсөн шүү. Та бүхний сэтгэл тэнд бидэнтэй хамт байлаа...!!! Шүүмжлэл биш шүү гэхдээ зарим залуусын хийсэн үйлдэл буруу байсан шүү. Эцэст нь хэлэхэд манайхан нэгдэж нийлж байгаль дэлхий, шударга ёсны төлөө дуугарах ёстой шүү...
"Чимээгүй БААТАР"-ынхаа нэрийг зулаар бичиж тэнгэрт харууллаа. Талийгаач маань тэнгэрийн орноос харсан байхаа.
Сайн үйл бүхэн түгэж, сайхан сэтгэл болгон дэлгэрэх болтугай.
"Чимээгүй БААТАР"-ынхаа төлөө Монголчууд ХАМТДАА..
zaluu.com

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих