
Дэлхий нийт даяаршихтай зэрэгцээд хар тамхи, хүн худалдах, мөнгө угаах зэрэг шинэ төрлийн гэмт хэргүүд Монголд гарах болжээ. Ялангуяа мөнгө олох зорилготой манай охид, бүсгүйчүүд энэ талаарх мэдээ мэдээлэл, мэдлэг боловсрол дутмагаас болж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол улам ихэсч байна.
Тухайлбал, охидыг БНХАУ-ын Эрээн хотод өндөр цалинтай ажилд оруулах нэрээр хуурч мэхлэн хил давуулан, БНХАУ-ын иргэдэд худалдаж, бэлгийн мөлжлөгт оруулсан этгээдийг саатуулсан талаар эх сурвалж мэдээллээ. Монгол Улсын иргэн С. Оюунханд нь Монгол Улсын иргэн М, Э, З, О нарыг БНХАУ-д худалдаалж, бэлгийн мөлжлөгт оруулсан байжээ. Тиймээс иргэн С.Оюунхандад эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа аж.
Г.Лхагваа
zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих