Японы мэргэжлийн сумо бөхийн 2016 оны анхны тэмцээн болох Хацү башёгийн барилдаан аравдахь өдрөө үргэлжлэнэ.
Энэхүү башёгийн эхний арван өдрийн байдлаар монгол их аваргууд болон озеки Котошёогикү нар башёг тэргүүлэн барилдаж байна.
Мэргэжлийн
сүмогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал есөн даваатай
Котошёогикүгийн хамтаар тэргүүлж байгаа. Тэгвэл найман даваатай нэг бөх
байгаа нь Харумафүжи аварга. Түүний ардаас Какүрюү аварга тэргүүтэй
долоон даваатай 7 бөх нэхэж байна.
Их аварга Хакүхогийн хувьд
өчигдөр Точиозаныг арваннэгдүгээр сарын башёд хаясан аргаараа давсан.
Мөн Хакүхо ёкозүна уналгүйгээр качикоши хийсэн 40 дэх тохиолдол нь гэнэ.
Тэрбээр сүмогийн холбооны ерөнхийлөгч асан Китаноүмигийн 951 давааг
гүйцэж түрүүлэн, энэ сард түрүүлбэл башё болгонд 5 түрүүлсэн амжилт
тогтооно.
Харин
япон бөхчүүдийн найдвар Котошёогикү болоод байна. Тэрбээр маш эрэмгий
дайчин барилдаж байгаа ба ид гарч ирж байсан үе шигээ барилдаан үзүүлж
байгаа. Япон бөхчүүд дээд зиндаанд түрүү авалгүй 10 жил болж байгаа учир
түүнд түрүүлэх том хүсэл бий. Өнөөдөр тэрээр Ёкозүна Какүрюүтэй
барилдана. Энэ барилдаан хоёр бөхөд маш чухал барилдаан болно. Хоёр
унасан байгаа Какүрюү түрүүлэхийн тулд унах эрхгүй болсон. Тэгвэл хоёр
аварга, хоёр озекитэй барилдах Котошёогикү энэ эрчээрээ түрүүлэх
хүсэлтэй байгаа юм. Түүнтэй цол нэгт бөхчүүдийн хувьд Тэрүнофүжи гэмтсэн
бөгөөд нөгөө хоёр озеки нь 4,5 унаатай өнөөдөр хоорондоо барилдах аж.
Япон бөхчүүдээс онцлох нэг бөх байгаа нь шинэ сэкиваке Ёшиказе. Нас
ахисан хойноо оргил амжилтаа үзүүлж байгаа тэрээр 5 даваа, 4 унаатай
барилдаж байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих