Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Морин хуур-2015” наадам энэ жил 29 дэх жилтэйгээ золгож байна. Тус наадмын нэгийн даваа өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн "Улаанбаатар” чуулгын тайзнаа болсон. Харин гала тоглолт энэ сарын 28-нд СТӨ-нд болно. Нэгийн даваанд 93 бүтээл өрсөлдснөөс 25-ийг нь кодоор шалгаруулсан билээ. Энэ даваанд хамгийн их оноо цуглуулсан бүтээлүүдийн нэг нь хөгжмийн зохиолч Д.Дорлигийн аялгуу, сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайхны шүлэг "Аав л нутаг хоёр минь” дуу юм. Үүнийг БЦДБЭЧ-ийн гоцлол дуучин Б.Батбаатар хоолойныхоо "бяр”-ыг гайхуулж дуулсан. Мэргэжлийнхэн ч энэхүү дууг гала тоглолтоор тодруулах шилдэг таван дууны нэгээр нэрлэгдэх болов уу хэмээн таамаглаж байна. Мэргэжлийн хүмүүс цаанаа л зөнтэй байдаг даа. Ямартай ч дуунд дуртай бид хүлээж л сууя.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14141
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих