Монголын кино урлагт нэгэн шинэ өнгө нэмж яваа чадвартай залуу жүжигчин А.Ганчимэг Драмын театраас гарч, "Хувьсал” продакшнд харъяалагдаад нэлээдгүй удаж буй. Бүтээсэн дүр бүрээ чадварлаг гаргаж сайн жүжчигчин маань дахин шинэ уран бүтээлийн ажилдаа оржээ. Тэрээр "Хувьсал” продакшны шинэ уран бүтээл "Атганд үлдсэн эрдэнэ” УСК хийгдэж байгаа бөгөөд авьяаслаг жүжигчин маань уг кинонд эрэгтэй хүний дүрийг бүтээж байгаа бололтой. Эмэгтэй хүний гоо үзэмж бол яах аргагүй урт үс. Тэгвэл дүрдээ орохын тулд А.Ганчимэг урт үсээ тайрч эрэгтэй хүний үс засалтаар засуулсан байна. Энэ бол хэн бүрт байх зориг биш. Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа "Энэ бол миний мэргэжил… Эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж, өмнөх дүрүүдээсээ өөр байх гэж хичээж явна,.. Урт гэзгээ хайчлуулах тийм амар байгаагүй ч шинэхэн уран бүтээлийнхээ төлөө эргэлт буцалтгүйгээр шийдсэн юм.. Тун удахгүй Хувьсал продакшны бүтээл "Атганд үлдсэн эрдэнэ” уск маань нээлтээ хийх гэж байгаад маш их баярлаж бас догдолж сууна,.. Хэр өөрчлөгдсөн байна даа?” хэмээжээ. Түүний энэхүү дүр зургийг харсан цахим хуудасны найзууд нь сайшаан магтаж "үнэхээр мундаг жүжигчин, Монголд ховорхон байх сайн жүжигчдийг нэг” гэх зэргээр магтах, сайшаах урмын сайхан үгсээр булуулж байна. Ямартай ч А.Ганчимэг маань яалтчгүй ховор жүжигчин гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Магадгүй цаашдаа дэлхийн кино урлагт ч ийн Монгол түмнийхээ бахархал болон гялалзах ч юм билүү. Залуу жүжигчиндээ уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Эх сурвалж: Шуурхай.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих