Улсын төв Гуравдугаар эмнэлгийн зөвлөх эмч н.Батчулуун, их эмч Р.Ганбаатар, Н.Баатаржан нар БНСУ-ын Данкүүк их сургуулийн профессор Ким Ён Жунтай хамтран Монгол улсадаа анх удаа тархины судсан доторх мэс засалыг өнгөрөгч оны 8 дугаар сард ажилттай хийсэн билээ. Монгодооо анхлан тархины судасны цүлхэн битүүлэх, тархины судасны гажиг сүлжээг бөглөх, тархины хавдрын тэжээгч судсыг бөглөх хагалгааг гурван хүнд амжилттай хийсэн байна. Эдгээр хагалгаа нь гүн мэдээгүйжүүлэлтийн дор гавал ясыг нээхгүйгээр хийдэг давуу талтай аж.
Одоо манай эмч нар эдгээр хагалгааг өөрсдөө бие даан хийж байгаа юм байна. Тус хагалгааг гаднын улсад хийлгэвэл 30-100 мянган ам.долларын үнэтэй байдаг. Алтан гартай эмч нарын буянаар Монголдоо 2-3 дахин хямд өртгөөр хийлгэх боломж ийнхүү бүрдээд байгаа юм.
Дорнод аймгийн Р.Ганбаатар эмчдээ цаашдын ажил хөдөлмөрт нь нийт дорнодчуудынхаа өмнөөс өндөр амжилт хүсье.
dfact.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих