Удирдах ажилтаны ээлжит шуурхай хуралдаан боллоо.Хуралдааны эхэнд өнгөрсөн долоо хоногт нээлттэй утсанд ирсэн санал гомдлуудын талаар мэдээлсэн юм.Өнгөрсөн долоо хоногт 17 дуудлага мэдээлэл ирсэн байна. Нийт дуудлагын дийлэнхийг морин уралдаан, ажлын байрны сонгон шалгаруулалт, газартай холбоотой асуудлууд дуудлагын дийлэнхийг эзэлжээ
Хуралдаанаар Засгийн газрын 2014 оны 15 дугаар тогтоолын дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх,
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2014 оны А/14 дүгээр тушаалын дагуу Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан даатгуулагчийн тэтгэврийг шинээр болон шинэчлэн тогтоох,
ХАХНХ-ын сайдын "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 2013 оны А/19 дүгээр тушаалын дагуу Хөнгөлөлттэй нөхцөлөөр 1991-1994 онуудад тэтгэвэр тогтоолгосон иргэдийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох зэрэг ажлуудыг гүйцэтгэж байгаа талаараа Нийгмийн даатгалын хэлтсээс мэдээлэл хийсэн юм.Мөн Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хууль”-ийн дагуу өргөдөл, холбогдох материалаа 2013 оны 08 дугаар сарын 01-ний дотор өгч бүртгүүлсэн иргэдийг 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс тэтгэврийг шинээр болон шинэчлэн тогтоож олгох, Нийгмийн даатгалын сангаас бүрэн болон хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн,нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авч байсан даатгуулагчийн халамжийн сангаас авч буй тэтгэврийг зогсоосон тухай Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн тодорхойлолтыг үндэслэн шинээр тэтгэвэр тогтоох, Ажиллсасн жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан даатгуулагч нас барсан тохиолдолд түүний асрамжинд байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоож олгох зэрэг ажлуудыг гүйцэтгэжээ.Дээрх ажлын хүрээнд аймгийн хэмжээнд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан 3057 даатгуулагчийн тэтгэврийг шинээр болон шинэчлэн тогтоож 2 дугаар сараас эхлэн 54.6 сая төгрөгийн тэтгэврийг олгохоор тооцоолоод байна.
Хөрш зэргэлдээ Сүхбаатар ,Хэнтий,Дорноговь аймгуудад гарсан шүлхий өвчний өвчлөлийн цагийн байдалтай холбогдуулан гарсан засгийн газрын тогтоолыг Онцгой байдлын хэлтмийн дарга танилцуулсан юм.Мөн шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх,хөдөлгөөнд хяналт тавих тухай аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийн талаар танилцуулсан юм.Энэ захирамжаар хяналтын болон ариутгалын постуудыг байгуулан ажиллаж байгаа юм.Хуралдааны төгсгөлд аймгийн засаг дарга болон аймгийн засаг даргын орлогчийн зүгээс урьд долоо хоногийн шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар болон зарим нэгэн ажлын талаар удирдлагуудад үүрэг өгсөнөөр өндөрлөлөө гэж аймгийн ЗДТГ-н ОНХА-наас мэдээллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих