Эх орноо тив дэлхийд сурталчилж, нэрийг нь өндөрт өргөж явдаг Хөсөгтөн хамтлагийн залуус маань өнөөдөр тэр болгон урлагийнхны уригдаад байдаггүй хаалттай ертөнц Саудын Арабад бие даасан тоглолтоо хийж байна.
Харин нэг хөгтэй явдал болсон нь хил дээр хүнд бэлгэнд өгөх гэж авч явсан архи чемоданаас нь гарч томоохон асуудал үүсэх дөхжээ. Лалын шашинтай орнууд тэр дундаа Саудын Арабад согтууруулах ундаа хэрэглэх, хилээр оруулж ирэх нь гэмт хэрэгт тооцогддог ба Хөсөгтөн хамтлагийн уригч тал нэр хүнд бүхий томоохон байгууллага байсан тулдаа эвтэйхэн мултарсан байна.
Саудын Арабад маш олон зүйл хориотой байдгийн дотор төрийн байгууллагын барилга байшингийн зураг авах, Араб эмэгтэй рүү удаан харах, эмэгтэй хүн машин барих, эрэгтэй эмэгтэй хүмүүс үйлчилгээний газар хамт дугаарлах зэрэг орох бөгөөд хөгжим сурах, олон нийтийн газар дэлгүүр хоршоо, хоолны газар хөгжим тавих, Араб хүмүүсийн зургийг зөвшөөрөлгүй авах зэрэг зүйлс хориотой байдаг гэнэ.
Арабын тэр бумтнууд дэлхийн том одуудыг гэртээ урьж дуулуулдаг бөгөөд жирийн иргэд нь хөрш орон Бахрейн руу очиж кино үзэж, архи ууж, хөгжим чөлөөтэй сонсох эрх чөлөөгөө эдэлдэг гэнэ.
Дэлхийн 20 гаруй орноор аялан тоглолт хийж Монголын нэрийг цуурайтуулсан авьяаслаг залуучууд маань оны өмнө Авсрали зүүн өмнөд Азийн 5 орноор тоглоод ирсэн бөгөөд сар шинээр арлын Япон явах төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Эх сурвалж: http://soyol-urlag.mn/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих