Засгийн газрын 200 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Баян-Уул суманд гал унтраах аврах ангийг байгуулахаар шийдвэрлэсэн. Одоогоор тус ангийн захирагч томилогдож алба хаагч нарыг бүртгэн эрүүл мэндийн үзлэгт хамруулж түргэвчилсэн сургалтанд хамруулах ажиллагааг зохион байгуулж байна.
Онцгой байдлын албан хаагч нарыг 2 жил хүртлэх хугацаагаар сургаж дадлагажуулдаг бол энэ удаад түргэвчилсэн байдлаар 45 хоногийн хугацаагаар сурган дадгалжуулах юм. Энэ ангид хэрэглэгдэх машин техник, зэвсэглэл, үйл ажиллагааны зардал, төсөв нь аймгийн Онцгой байдлын газрын төсөвт тусгагдсан байна.
Аймгийн хойд хэсгийн ой хээрийн түймэр, гамшигтай тэмцэх нь энэ ангийн гол үүрэг чиглэл юм.
DornodMedee.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих