Нийслэлийн хэмжээнд Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл 01
сарын 06-нд эхэлсэн бөгөөд 01 сарын 24-ний өдөр хүртэл үргэлжлэх юм.
Цэргийн бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны дунд офицер,
ахлагч, 60 хүртэл насны дээд, ахлах офицерууд хамрагдана. Бүртгүүлэхдээ
Иргэний үнэмлэх, Бэлтгэл офицерын үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэх
/байхгүй бол 2 хувь цээж зураг /, ажлын газрын болон оюутны
үнэмлэхтэйгээ харьяа хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд
08:30-19:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд
очиж бүртгүүлнэ. Тогтоосон хугацаанд цэргийн бүртгэлдээ хамрагдаж
иргэний цэргийн үүргээ биелүүлнэ үү гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14234
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих