Монгол улсын Дорнод аймаг, БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошууны хооронд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг "ЦАГААН САР УГТАХ БАЯР 2016” Чойбалсан хотноо энэ сарын 21,22-ны өдрүүдэд болж байна. Хоёр орны найрамдалт харилцаатай хөрш зэргэлдээ хошуу нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх уг үйл ажиллагаанд оролцохоор ШББХ-ны Ардын Төлөөлөгчдийн Их хурлын дарга Дү Чэнхуагаар ахлуулсан албаны төлөөлөгчид, ШББХ-ны Улаан Мөчир чуулгын хамт олон хүрэлцэн иржээ. "ЦАГААН САР УГТАХ БАЯР 2016” өдрүүдийн хүрээнд 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газарт хоёр талын ажил хэргийн уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд аймгийн ИТХ-ын дарга П.Мөнхтөр, Засаг дарга М.Бадамсүрэн, Хэрлэн сумын ИТХ-ын дарга Б.Батбаяр, аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга, анентлаг, хэлтсийн удирдлагууд, албаны бусад хүмүүс оролцож өнгөрсөн онд хийгдсэн гадаад харилцааны гол гол үйлд явдал 2016 онд хийгдэх ажлын талаар ярилцав. БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошуунаас энэ онд нийгэм эдийн засгийн бүх л салбарт харилцан туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Харин Дорнод аймгийн зүгээр Монгол машиныг БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ нутагт чөлөөтэй явуулахгүй байгаа талаар асуудлыг хөндөж байлаа. "ЦАГААН САР УГТАХ БАЯР 2016” өдрүүдийн хүрээнд урлагийн хамтарсан тоглолт, "Нүүдэл-60” телевиз уулзалт, БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошууны төлөөлөгчид Булган сумын 2-р багийн малчин Д.Оюунсүрэнгийнд зочлон очиж монгол ахуй амьдралтай танилцаж уурга шүүрэх, тэмээн хөсөг хөдөлгөх, цагаалах ёс, үндэсний тоглоомын үзүүлбэрүүдтэй танилцлаа.мөн 2 аймгийн театр чуулгын уран бүтээлчдийн хамтарсан концертыг нийтэд толилууллаа
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14238
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих