Монгол улсын Дорнод аймаг, БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ Хөлөнбуйр хотын Шинэ барга
баруун хошууны хооронд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг
"ЦАГААН САР УГТАХ БАЯР 2016” Чойбалсан хотноо энэ сарын 21,22-ны
өдрүүдэд болж байна. Хоёр орны найрамдалт харилцаатай хөрш зэргэлдээ
хошуу нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх уг үйл ажиллагаанд оролцохоор
ШББХ-ны Ардын Төлөөлөгчдийн Их хурлын дарга Дү Чэнхуагаар ахлуулсан
албаны төлөөлөгчид, ШББХ-ны Улаан Мөчир чуулгын хамт олон хүрэлцэн
иржээ. "ЦАГААН САР УГТАХ БАЯР 2016” өдрүүдийн хүрээнд 2016 оны 1 дүгээр
сарын 21-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газарт хоёр талын ажил
хэргийн уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд аймгийн ИТХ-ын дарга
П.Мөнхтөр, Засаг дарга М.Бадамсүрэн, Хэрлэн сумын ИТХ-ын дарга
Б.Батбаяр, аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга, анентлаг, хэлтсийн
удирдлагууд, албаны бусад хүмүүс оролцож өнгөрсөн онд хийгдсэн гадаад
харилцааны гол гол үйлд явдал 2016 онд хийгдэх ажлын талаар ярилцав.
БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошуунаас энэ онд
нийгэм эдийн засгийн бүх л салбарт харилцан туршлага солилцох хүсэлтэй
байгаагаа илэрхийлсэн. Харин Дорнод аймгийн зүгээр Монгол машиныг
БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ нутагт чөлөөтэй явуулахгүй байгаа талаар асуудлыг
хөндөж байлаа. "ЦАГААН САР УГТАХ БАЯР 2016” өдрүүдийн хүрээнд урлагийн
хамтарсан тоглолт, "Нүүдэл-60” телевиз уулзалт, БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ
Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошууны төлөөлөгчид Булган сумын 2-р
багийн малчин Д.Оюунсүрэнгийнд зочлон очиж монгол ахуй амьдралтай
танилцаж уурга шүүрэх, тэмээн хөсөг хөдөлгөх, цагаалах ёс, үндэсний
тоглоомын үзүүлбэрүүдтэй танилцлаа.мөн 2 аймгийн театр чуулгын уран
бүтээлчдийн хамтарсан концертыг нийтэд толилууллаа
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14247
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих