Онцгой байдлын газрын даргын баталсан
удирдамжийн дагуу 2016 оны "Хээрийн гаралт”-ыг зохион байгууллаа.
Хээрийн гаралтад Эрэн хайх, аврах ангийн 4 бүлгийн 21 албан хаагч
хамрагдсан бөгөөд 2016 оны 01 сарын 15 –ны өдөр ахлах дэслэгч
Ц.Отгонхүү, дэслэгч Н.Төрбат нарын бүлэг , 2015 оны 01 сарын 18-ны өдөр
ахлах дэслэгч А.Мөнхбаатар, дэслэгч Р.Батсайхан нарын бүлэг тус тус
оролцсон.
Хээрийн гаралтын хүрээнд албан хаагчид байршил тогтоогч ашиглах, явган
марш үйлдэх, анхны тусламж үзүүлэх, нэрвэгдэгсэдийг зөөвөрлөх, газрын
зурагтай ажиллах, үүргэвчний иж бүрдлийг ашиглан хээрийн байр барих,
хүнсээрээ хоол бэлтгэх, цасны чарга, цанаар гулгах дадлага хийх зэрэг
үйлдлүүдийг даалгаврын дагуу гүйцэтгэсэн байна.
Энэхүү дадлагыг хийснээр аврах бүлгийн багийн ажиллагаа сайжирч, бүлгийн
албан хаагч бүр өөр өөрсдийн үүргийг тодорхой ойлгож, цаг агаарын
хүндрэлтэй буюу хүйтэн улиралд анхны тусламжыг хэрхэн үзүүлэх, байршил
тогтоогчоор өөрсдийн байгаа байршил болон, өгөгдсөн солбилцлыг зөв
оруулах, газрын зураг дээр солбилцол олох, өөрсдийн байршлыг тогтоох
аргыг сурч, цасны чарга болон цанаар гулгах дадлага эзэмшсэн зэрэг маш
олон чадварыг аврагч нар эзэмшсэн нь энэ хээрийн гаралтын үр дүн байлаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих