Цас их орж, шуурсаны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, зарим замын
зорчих хэсэг нарийссан тул хөдөө орон нутгийн замыг хэсэгчлэн хааж,
нийтийн тээврийг зорчуулахгүй зогсоогоод байсан юм. Тодруулбал, өчигдөр
Баянхонгор, Өвөрхангай чиглэлийн 14.00, 18.00 цагийн автобус, Говь-Алтай
аймгийн 15.00 цагийн автобус, Дундговь аймгийн 14.00 цагийн автобус,
Өмнөговь аймгийн 16.00 цагийн автобусны хөдөлгөөнийг түр зогсоогоод
байсан. Тэгвэл замын нөхцөл байдал харьцангуй дээрдсэн тул зам, давааг
нээж, нийтийн зорчигч тээврийн автобуснууд замдаа гарчээ.
Мөн Онцгой байдлын ерөнхий газраас иргэдийг онцын шаардлагагүй бол орон нутгийг зорихгүй байх, зайлшгүй шаардлагаар замд гарах бол дулаан хувцаслах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулж, шатах тослох материал, шатахууны нөөцтэй, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж зорчихыг зөвлөж байна.
Д.ЖАРГАЛ
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14250
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих