Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа болон тус яамны газрын дарга,мэргэжилтэнгүүдийг хүлээн авч уулзлаа.Эрүүл мэнд спортын яамнаас хөдөө орон нутагт чиглэгдсэн хийж байгаа асуудалууд болон эрүүл мэндийн салбарын бодлого үйл ажиллагааны талаар салбарын ажлыг аваад удаагүй байгаа ч энэ яамыг удирдаж явсан хүний хувьд хийхээр төлөвлөсөн ажил их байгаагаа Төрийн нарийн бичгийн дарга танилцуулаад аймгийн удирдлагатай хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлсэн.Эрүүл мэнд спортын яамны төрийн нарийн бичгийн дарга энэ салбарын ажил Дорнод аймагт маш амжилттай явагдаж сүүлийн жилүүдэд Эх нярайн эндэгдэл гаргаагүй, бэлгийн Замын халдварт өвчний гаралт өвчлөлтийг дорвитой бууруулж чадаж байгаа нь аймаг орон нутгаас эрүүл мэндийн салбартаа анхаарч орон нутгийн төсөв болон аймгийн хөгжлийн сангаараа дамжуулан тоног төхөөрөмж, эмч эмнэлэгийн ажилтануудын чадварыг сайжруулахад бодитой дэмжлэг үзүүлснээс харагдаж байгааг онцолсон юм.аймгийн Засаг дарга Эрүүл мэндийн салбартаа заавал яамны бодлогыг харалгүйгээр зохих асуудлуудыг аймаг орон нутаг нь бие даан ,санаачлан шийдвэрлэж байгааг дурдаад 2016 онд ч Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийг баталж аймгийн төсөвтөө мөнгө суулгуулснаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой болсноо дуулгаж цаашдаа яам орон нутаг хамран энэ салбарын асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахад ахиц үр дүн гарахыг онцолсон.Уулзалт үр дүнтэй болж эрүүл мэнд спортын салбартаа хамтран ажиллах тал дээр санал нийлж зарим нэг тодорхой асуудлуудыг ч шийдвэрлэсэн юм.Тухайлбал Чулуунхороот, Баянтүмэн сумдын түргэн тусламжийн автомашины асуудлыг шийдвэрлэх,шинээр баригдсан төрөх тасгийн шинэ байрны тохижилт, тоног төхөөрөмжид хөрөнгө оруулах зэрэг асуудал багтсан.
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14268
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих