Японы мэргэжлийн сумо бөхийн 2016 оны анхны тэмцээн болох Хацү башё Токио хотноо 15 өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү башёгийн Хамгийн том асуулт бол Япон бөх түрүүлэх үү гэсэн асуудал байсан. Энэ асуултад озеки Котошёогикү хариулт өгч өнөөдөр озеки Гойёдог даван 14 даваа нэг унаатайгаар Эзэн хааныхаа цомыг гардан авсан юм. Тэрбээр хацу башёг гайхалтай эхлүүлж 13 дахь өдөр өөрийн найз Тоёоношимад л өвдөг шороодсон.
Арван жилийн өмнө буюу 2006 оны нэгдүгээр сард л япон бөх Точиозүма түрүүлсэнээс хойш 60 башёд түрүү авч чадаагүй байсан мөрөөдлийг ийнхүү Котошёогикү анхны түрүүгээ авч биелүүллээ.
Сумогийн ордонд түүний аав ирсэн бөгөөд төрөлх хот Ямагава хотын ард иргэд эмээтэй нь хоёр ахтай нь болон Котошёогикүг сумоч болгох замыг нь зассан Өвөөгийнх хөрөг зургыг нь барьж дэмжсэн юм. Арван жил үндэсний бөхийнхөө түрүүг авч чадаагүй хөгжөөн дэмжигчид өчигдөр сумогийн ордны гадаа майхан барьж хоносон ба тэд сүүлийн өдрийн барилдааныг ямар их хүлээж байсан нь тодорхой.
Ёс заншил, үндэсний уламжлал болтлоо хүндлэгддэг сумо бөхийн Хацу башёд түрүүлсэн "Садогатакэ" дэвжээний озэки Котошогикүд халуун баяр хүргэе. Хацү башё сайхан болж өндөрлөлөө.
zaluu.com

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих