Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огруулах асуудлыг УИХ-ын Төрийн
байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх гэтэл нэг гишүүний
ирц дутсан. Ирцийг яаралтай бүрдүүлж, Ерөнхий сайдын танхимыг унагах
эсэхийг шийдэхээр УИХ-ын дарга З.Энхболд яаравчилж хэлэлцэх асуудлын
дараалалд байхгүй асуудлыг буюу байнгын хорооны гишүүдийг сэлгэн томилох
шийдвэрийг гаргасан юм. Өөрөөр хэлбэл УИХ-аас саналыг нь авалгүйгээр
Н.Батцэрэг гишүүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээс хасч,
оронд нь Г.Батхүү гишүүнийг оруулж ирсэн нь УИХ-ын гишүүний бүрэн эрх,
УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчиж байна гэж гишүүд үзсэн. УИХ-дахь
МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр "УИХ дахь "Шударга ёс” эвслийн
дарга Н.Батцэрэг гадаадад томилолтоор явж байгаа. Энэхүү хүсэлтийг
гишүүн бичгээр гаргаад бүлгийн шийдвэрээр УИХ-д тогтоолын төсөл өргөн
барих ёстой. Гадаадад томилолттой байгаа хүн бичгээр саналаа гаргах
боломжгүй шүү дээ. Энэ бол гишүүний бүрэн эрх, УИХ-ын Дэгийн тухай
хуулийг ноцтой зөрчиж байна. Мөн УИХ-ын дэгийн тухай хууль, УИХ дахь
бүлэг аливаа хэлэлцэж байгаа асуудлаар завсарлага авах бүрэн эрхтэй.
Манай бүлгээс байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудалд
завсарлага авах гэсэн боловч УИХ-ын дарга энэ саналыг хүлээж авсангүй.
Энэ бол З.Энхболд дарга хуулийг ноцтой зөрчиж байгаа асуудал юм” гэж
мэдэгдээд байсан юм.
Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн байнгын хорооны гишүүнээс чөлөөлөгдөх бол
дээрх хуулиудын дагуу хүсэлтээ заавал бичгээр гарган өгөх ёстой байдаг.
Гэтэл Н.Батцэрэг гишүүнийг өргөдлөө өгөөгүй байхад, эсвлээс өгсөн
хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн нь УИХ-ын дарга З.Энхболдыг хууль
зөрчсөн гэдгийг нотолж буй аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Батцэрэг
"Байнгын хорооны гишүүнээс татгалзаж, өөр байнгын хороонд томилох тухай
надтай ярилцаагүй. Тэр үед агаарт нисч явсан учраас боломжгүй ч байсан
юм. Гэхдээ надаас асуусан бол зөвшөөрөх л байсан” гэх байр суурийг
илэрхийлсэн байна.
Энэхүү хариултаас харахад байнгын хорооны гишүүдийг сэлгэсэн УИХ-ын
дарга З.Энхболдын шийдвэр, энэхүү хүсэлтийг гаргасан УИХ дахь "Шударга
ёс” эвслийн бүлгийн дарга З.Баянсэлэнгэ нар хууль зөрчсөн нь тодорхой
болж байна.
Д.ЖАРГАЛ
zaluu.com
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14278
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих