Өнөөдөр аргын тооллын 2014 оны дөрөвдүгээр сарын 16. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 16. Салхины эх одтой,хоёр хар мэнгэтэй улаагчин могой өдөр. Буд гараг. Өдрийн барилдлага Үл зхоилдох. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Суудал Уул. Наран 06.15-д мандаж, 19.45-д жаргана. 15.43 цагт сар тэргэл болно. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин эмгэг ирнэ хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Өөрийгөө урамшуулах өдөр. Яг одоо зугаалгаар явж байгалийн сайханд амрахад хамгийн тохирох үе юм. Хэрвээ танд хангалттай цаг байгаа бол аяллаар явахдаа онгоцоор нисч өвөрмөц соёл иргэншилтэй танилцана. Бизнесийн хэлэлцээ урьдчилан тооцоолоогүй хүчин зүйлээс болж саатах хэдий ч бууж өгч болохгүй. Ямар асуудал байгааг судалснаар дахин шинэ боломж гарч ирэх болно. Та юу ч болж байсан найдаж хүлээх хэрэгтэй. Танд туслах хэн нэгэн гарч ирж магадгүй. Ямар нэг таагүй асуудал гарсан ч өөртөө цаг гаргаж аль болох тайван байхыг хичээ.
Үхэр (4/20-5/20)
Идэвхитэй өдөр. Од эрхэсийн зүгээс таны энергийн түвшинг нэмэгдүүлэх
болно. Та өсөх ирээдүйтэй хэд хэдэн төсөлтэй холбогдож чадна. Энэ
бүгдийг ашиглан илүү их зүйлийг хийж, сурч, аль болох цааш хол явах
хэрэгтэй. Та магадгүй ямар нэгэн өндөрлөгт хүрж ч болох тул зүгээр л
тэвчих хэрэгтэй.
Их зүйл болох өдөр. Өнөөдөр таны өмнө өргөн боломж нээгдэж байна. Ямар ч төрлийн хамтын ажиллагаа амжилттай болно. Хөнгөн болж, дур татах чадвар нэмэгдэж, ирээдүйн санхүүгийн амжилтын үндсийг тавина. Та энэ өдрийг төлөвлөснөөр бүх сарын амжилт хамаарна. Ширүүн үйл явдлын дунд цөхөрч болохгүй. Тэвчээртэй бай.
Мэлхий (6/22-7/22)
Хянуур
өдөр. Өнөөдөр бахархах зан нэмэгдэж, үндэслэлгүй явдал гаргах нь эргэн
тойрныхонтойгоо харьцах харьцаанд зөрчил гарна. Өнөөдөр хориг цээр
тавьж, үйл ажиллагаандаа шүүмжлэлтэй ханд, хэрэггүй холбооноосоо
татгалз. Идэвхитэй байх хэрэггүй.
Арслан (7/23-8/22)
Хүндхэн өдөр. Гэнэтийн маргаан танд ашиггүйгээр шийдэгдэнэ. Заль мэх,
сэтгэл хөдлөлийн тэнэг байдлыг уучлах нь танд хэрэгтэй. Эцэг эх, дотны
найзуудтайгаа харьцахдаа анхаарал болгоомжтой байхгүй бол зөрчилд хүргэж
болзошгүй. Сул дорой байх нь өнөөдөр танд ашигтай.
Охин (8/23-9/22)
Томоохон юм худалдан авах, солилцоо хийх зэрэгт сайн өдөр. Танд ойр
байдаг хүмүүс чинь санхүүгийн асуудлын нэг хэсгийг өөртөө авах болно.
Ажил хэрэг болон материаллаг байдалд сайнаар нөлөөлөх зүйл тохиож
болзошгүй. Залуучууд уулзалт болон зугаа цэнгэлд ихэнх цагийг
зарцуулахгүй байхыг хүсье.
Жинлүүр (9/23-10/22)
Танаас их хүч гаргахыг шаардах идэвхитэй өдөр. Та ихээхэн ачаалалтай
байна. Танд шинэ ажил зохион байгуулах, санхүүгийн хүндрэлээс гарах гарч
олох хангалттай хүч байна. Ухаангүй дайран явах хэрэггүй. Ухаалаг,
тэсвэртэй байдал нь зорилгодоо хүрэхэд нэмэртэй. Танд тусламж саад
болохгүй шүү. Нөлөө бүхий хүмүүсийн дэмжлэгээс суралц.
Хилэнц (10/23-11/21)
Энэ өдөр өвчин эмгэгт баригдаж болзошгүй. Хижээл насны хүмүүс эрүүл мэндээ муудахыг мэдэрнэ. Хувийн амьдралдаа бэрх шийдвэр гаргаж, шийдвэртэй алхам хийх бололтой. Ойр дотны хүмүүстээ санаа тавь. Зөрчил, маргаан танд ашиггүйгээр л шийдэгдэнэ.
Нум (11/22-12/21)
Сөрөг
өдөр. Өдрийн эхний хагаст худалдаа наймаа, үл хөдлөх хөрөнгийн эргэлт
ашигтай. Эрэгтэйчүүдийн хувьд өдрийн хоёрдугаар хагаст хувийн
амьдралдаа шийдвэр гаргаж, хүндэтгэж, хайрлаж явах хүнээ олно. Амжилттай
худалдаа хийснээс олсон сайхан сэтгэгдлээ эвдэж, ядарч мэднэ.
Матар (12/22-1/19)
Эерэг өдөр. Та өнөөдрийн нөхцөл байдлаас хальсан дэмжлэгт найдаж болно. Таны нэр хүнд танд аз авчирна. Иймээс эрх мэдэлтэй хүмүүстэй холбоо тогтоохдоо бүү эргэлз. Тэдний нөлөө танд болон таны ажил хэрэгт тус болно. Од эрхэсийн зүгээс таатай байдал нөхөрлөлийг санал болгож, маш олон нийгмийн ажил хэрэг, үүрэг даалгавар урган гарч ирнэ. Хүүхэдтэй эцэг эхчүүд тэдэнтэйгээ цагийг зугаатай өнгөрөө.
Хумх (1/20-2/18)
Томоохон эд зүйл худалдан авах, баяр ёслол, концерт, уран бүтээлийн уулзалт зохион байгуулахад таатай. Танайд өнөөдөр сонирхолтой зочид ирэх бололтой. Энэ агшиныг та өөртөө ашигтайгаар эргүүлэх боломж байна. Хэрвээ таны төлөвлөгөө ирээдүйтэй гэж санагдвал түншүүдээ татан оролцуулахад юу нь болохгүй гэж. Энэ харилцаа чинь үр ашигтай байх болно.
Загас (2/19-3/20)
Тогтвортой, тэнцвэртэй, гэр бүлдээ найрсаг харилцаа тогтоож, ирээдүйгээ төлөвлөх өдөр. Та гуйлт, хүсэлтийг уриалгахан хүлээн авч, эргэн тойрныхонтойгоо тэгш харьцах хэрэгтэй. Хайр дурлал, аз жаргалын талаар бод. Гэхдээ зөвхөн өөрийн нотолгоог тооцоод байж болохгүй. Дотны хүмүүстээ хэт их шаардлага тавихаа боль.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих