Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан 2016 оны нэгдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсоор айлчилж байна. Энэхүү айлчлал нь Монгол Улсад хэрэгжүүлж буй Унгар Улсын Ерөнхий сайдын төвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог.
Айлчлалын хүрээнд Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй ганцаарчилсан уулзаж өргөтгөсөн хэлэлцээ хийх юм байна. Мөн даваа гаригт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд нарт тус тус бараалхана.
Ерөнхий сайд Виктор Орбаныг дагалдан Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд, Батлан Хамгаалахын сайд, Эдийн засгийн сайд, Үндэсний хөгжлийн сайд, Хөдөөд аж ахуйн сайд нараас гадна 40 гаруй компаний 60 орчим бизнес төлөөлөгч иржээ.
Б.Дэжид
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих