Оросын флот өнөөгийн байдлаар шинэчлэлийн шатандаа явж байгаа бөгөөд 10-15 жилийн дараа тэнгисийн цэрэг нь 21-р зууны цоо шинэ усан онгоцтой болно хэмээн National Interest материалдаа тэмдэглэжээ.
АНУ-ын тэнгисийн цэргийн тагнуулыг удирдах газрын шинэ тайланд "Шинэчлэл хийгдэхийн зэрэгцээ зөвлөлтийн үеийн шилдэг техникүүдийг улам боловсронгуй болгох ажлууд хийгдэж байна.” гэжээ. Уг тайланд мөн ОХУ-ын тэнгисийн цэргийн шинэ үеийг нээсэн үе буюу хэсгүүдийн жагсаалтыг тусгасан байдаг аж.
"Орос улс цэргийн албан хаагчдынхаа бүтцийг орчин үеийн дайны шаардлагад нийцүүлэн өөрчлөн зохион байгуулж эхлээд байна. Ер нь Орос орон улсын батлан хамгаалах хүчний дээд түвшнийг хангах, цэрэг техникийг шилжүүлэх, тараан байрлуулах боломжийг хангасан, 21-р зууны усан флотыг бий болгоход агуу их амжилт гаргаж байна.” хэмээн Риа Новости агентлагаас мэдээлэв.
Шинэ цөмийн бөмбөг зөөгч онгоц "Лидер”-ийг техникийн үүргийн өөрчлөлттэй холбогдуулан цөмийн хүчний төхөөрөмжтэй хамтатгасан төсөл зохион бүтээсэн гэж судлаачид тэмдэглэжээ. Мөн төсөл зохиогчид шинээр цөмийн шумбагч завь бүхий шинэ анги бий болгоход анхаарлаа хандуулж байна.
Батлан хамгаалах яамны тэнгисийн зэвсэг, техникийн хөлөг онгоц захиалагчдад нийлүүлэх хэлтсийн дарга, контр-адмирал Анатолий Шлемов хэлэхдээ "Орос орон "Юрий Долгорукий” загварын байлдааны даалгавар гүйцэтгэгч шумбагч онгоцыг шинэчлэн олон зориулалтын АПЛ бүтээхээр болсон. Усан түрц нь 5-6 мянган литр байх юм.” хэмээн мэдэгдэв.
Иймээс Оросын тэнгисийн хөлөг онгоцын бүрэлдэхүүнд ойрын үед шумбагч онгоцны дөрөв дэх үе болох "Борей”, "Ясень”, "Лада” болон оросын тэргүүлэгч зохион бүтээх төв болох "Рубин”, "Малахит”-ын онгоцууд орох нь тодорхой боллоо. 2030 он гэхэд шумбагч онгоцны тав дахь үеийн тухай яригдах ба тэдгээрийн зэвсэг нь "Булава” загварын балластик пуужин, "Калибр” загварын далавчит пуужин болох юм.
"Правда.ру” мэдээлснээр Орос орны хилийг усан замаар зөрчвөл хариу гал нээх тушаалыг зөвхөн төв штабын дарга өгөх юм байна.
Г.Уянга
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих