1. Хүчилтөрөгч, жаргалын гормон их байдаг
Харвардын их сургуулийн эрдэмтдийн тогтоосноор бид хүйтний улиралд зунаас гучин хувиар илүү хүчилтөрөгч амьсгалж чаддаг гэнэ.
Тиймээс өвөл цэвэр агаарт зугаалснаар цусанд орох хүчилтөрөгчийн агуулга нэмэгдэж, ой ухааны идэвх нэмэгддэг гэнэ. Харин Канадын Торонтогийн их сургуулийн эрдэмтдийн тогтоосноор бага температуртай үед "аз жаргалын гормон” гэгддэг серотонин ялгарах нь ихэсдэг аж. Мөн хүйтэн цаг агаар сэтгэлзүйн тэвчээр, ой ухааны идэвхжилийг нэмэгдүүлдэг гэдэг нь тогтоогджээ.
2. Турцгаая!
Бодисын солилцоог нэмэгдүүлдэг хүйтний ашигт чанар дээр тулгуурлан турах хэд хэдэн аргыг боловсруулсан байдаг. Хүйтэн цаг агаарын үед цусны эргэлт сайжрахын дээр бодисын солилцоо нэмэгддэг. Өөх тос маш хурдан энерги болдгийн дээр хортой холестериныг шатаадаг гэнэ. Өөрөөр хэлбэл зүрх судасны өвчинтэй хүмүүст өвөл цэвэр агаарт зугаалах нь маш тустай аж.
3. Залуу насыг хадгална
Хүйтний онцлог шинж дээр тулгуурлан тураах арга боловсруулсан байдгийн дээр гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг ч хүйтний нөлөөллийг судлан бүтээсэн байдаг. Залуужуулах эмчилгээнд хөргүүрийн камерыг ашиглаад ч удаж байна. Эдгээр нь хүйтэн цаг агаар дотор эрхтнүүд, хамгийн жижиг судаснуудад цусыг шахах явцыг нэмэгдүүлдэг зарчим дээр үндэслэгджээ. Ингэснээр дотор эрхтнүүд хүчилтөрөгч, глюкоз авах хэмжээ нь нэмэгдэн, хялгасан судаснууд зөв горимоороо ажилладаг гэнэ.
Харвардын их сургуулийн эрдэмтэд ч үүнийг баталсан. Хүйтэн салхи нүүрний арьсны нүхийг агшааж, хаванг бууруулан, нүүрний ерөнхий өнгө зүсийг сайжруулдаг гэнэ. Гэхдээ та хамгаалалтын тос түрхэхээ мартаж болохгүй.
4. Өвдөлт намдаана
Өвчтэй үе мөчинд хүйтэн сайнаар нөлөөлдөг гэж Оросын эрдэмтэн үзжээ. Тэдний үзэж байгаагаар артрит, үе мөчний шархираа зэрэг өвчнийг халуун компрессор биш харин бага хугацаатайгаар хүйтэн жингээр эмчлэх нь илүү нөлөөтэй гэнэ. Хүйтэн жин нь судсыг нарийсгаж, мэдрэлийн эсүүдийн мэдрэмтгий чанарыг бууруулдаг юм байна.
5. Микроб устгана
Хасах таван хэмээс бага хүйтэн бидэнд хамгийн аюултай гэж эмч нар өгүүлдэг. Гагцхүү ийм нөхцөлд микробууд амьд байж, үрждэг гэнэ. Дээр нь чийглэг нэмэгдвэл вирусийн хувьд энэ нь хамгийн таатай нөхцөл болдог байна. Харин -10-150С хэмд нян, вирус үржихээ больдог. Тиймээс хүйтэн бол өвчин шүүх байгалийн хамгийн шилдэг шүүлтүүр юм.
Мартаж болохгүй!
Хэдийгээр хүйтэн цаг агаар олон талаар тустай ч нүүрний арьс, толгойнд онцгой аюултай байдаг гэдгийг мартаж болохгүй. Тиймээс ямар ч тохиолдолд гадагшаа гарахдаа малгайгаа заавал өмсөж байгаарай. Хүйтэнд толгой нүцгэн явснаар тархины судас нарийсаж, улмаар толгой өвдөж, нүднээс нулимс гардаг болох гээд олон сөрөг талтай.
Мөн гутал хуурай, оймс цэвэр байлгахад сайтар анхаарах хэрэгтэй, хөлөө дааруулахгүйн тулд шүү дээ. Гэлээ ч хөл чинь даарсан бол гэртээ орж ирмэгцээ халуун усанд хөлөө дүрж, дараа нь дулаан ноосон оймс өмсөөрэй. Ингэж заншвал та ханиад хүрэхгүй.
Эх сурвалж : ikon.mnТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих