Ажил олгогч, нийгмийн даатгалын шимтгэл төлөгч шилдэг байгууллагыг жил бүр тодруулан шагнаж урамшуулдаг.
2014 оны байдлаар дараахь ажил олгогч байгууллагууд шалгарсан байна.
Үндэсний тэргүүлэгч ажил олгогч байгууллагуудыг нэг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл тооцсон сарын дундаж цалингийн хэмжээ, НДШ-ийг тогтмол тогтвортой төлсөн зэргээр шалгаруулдаг аж.
Тэргүүлэгч ажил олгогчийг ямар шалгуураар шалгаруулдаг талаар НДЕГ-ын ХМХ-ийн мэргэжилтэн Э.Баасанжалбаас тодруулахад "Нийгмийн даатгалын санд шимтгэл төлдөг 40 мянга гаруй ажил олгогч байгууллага байдаг. Эдгээр байгууллагаас нэг даатгуулагчид ногдох НДШ суутгах дундаж цалин хамгийн өндөр, НДШ-ээ тогтмол төлсөн, нийгмийн даатгалын тайлангаа тогтмол хугацаанд ирүүлсэн, НДШ-д бүх ажилчдаа бүрэн хамруулсан зэргийг харгалзан үздэг. Өнгөрсөн онд Үндэсний шилдэг ажил олгогчийг шалгаруулж, алдаршуулсан. Бид байгууллагынхаа өмнө бүтэн жилийн турш тугийг нь байршуулан найдвартай ажил олгогч гэдгийг нь алдаршуулдаг” хэмээн хариулсан.
2014 оны шилдэг ажил олгогч байгууллагуудаар уул уурхайн салбарын компаниудаас гадна Хаан банк, Голомт банк зэрэг арилжааны банк байнгын тогтвортой шимтгэл төлөгч болжээ.
Хямралын үед ажлын байрыг хадгалах нь хамгийн чухал юм. Өнгөрсөн онд нийт 78 мянга орчим ажлын байрны захиалга Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд иржээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 30 хувиар буурсан үзүүлэлт юм. Ажлын байрны захиалгыг худалдаа үйлчилгээний салбараас хамгийн ихээр өгсөн байна. Үүнтэй холбогдуулан хамгийн олон ажиллагсадтай компаниудыг жагсаав.
Б.Алтан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих