Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ээлжит 16 дугаар хуралдаанаар нийт 7,3 тэрбум төгрөгийн 114 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр баталснаас худалдан авах ажиллагааны 2016 оны төлөвлөгөөнд 2,9 тэрбум төгрөгийн 55 төсөл, арга хэмжээ тусгав. Үүнд Орон нутгийн төсвөөр 50-н төсөл арга хэмжээнээс 20-н арга хэмжээ, автозамын сангийн хөрөнгөөр 4-н ажил төсөл арга хэмжээ, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 14-н төсөл арга хэмжээ, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлаас 18-н төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. "Цахим худалдан авах ажиллагааны жил” болгон зарласантай холбогдуулан тендер шалгаруулалтыг 100% цахим хэлбэрт шилжүүлэх, "Цахим тендерт амжилттай оролцох нь” сэдэвт сургалтыг зохион байгуулах, Сумдын төрийн байгууллагууд болон сургууль, цэцэрлэгийн мэргэжилтнүүдэд "Худалдан авах ажиллагаа хэрхэн зохион байгуулах вэ” сэдэвт дадлагажуулах сургалт зохион байгуулах, Техникийн тодорхойлолт, зураг, төсөв батлагдан худалдан авах ажиллагааны албанд ирүүлэх хүртэл тендер зарлахгүй байх зэрэг ажлуудыг аймгийн Засаг даргын дэргэдэх худалдан авах ажиллагааны албанаас зохион байгуулж байна.Одоогоор Зөвлөх үйлчилгээний 45 сая төгрөгний өртөгтэй Дорнод аймгийн 2016-2030 оны урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажил зарлагдаад байна.
dornodmedee.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих