Зам тээврийн сайд М.Зоригт улстөрийн ажил гэхээсээ илүүтэй твиттер, фэйсбүүк хуудсаа хором мөч алдалгүй хөтөлдөг гэж хэлэхэд хилсдэхгүй. Иргэдийнхээ сонголтоор УИХ-ын гишүүн болж Зам тээврийн яамны сайдаар томилогдож давхар дээл өмссөн тэрбээр гэрэл зургийг жинхэнэ хобби болгосон.
Түүний авсан гэрэл зургууд, тэр дундаа бүсгүйчүүдийн зураг твиттер, фэйсбүүкт нь томоохон орон зайг эзэлдэг. Тиймээс ч төр түшиж байгаа хүн байж ёс зүйгүй байна, ажлаа хийхгүй байна гэх зэргээр байнга шүүмжлүүлдэг.
Тэгвэл тэрбээр шинэ жилийн үеэр Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөл зохион байгуулсан "Гангар хун” улс төрөөс холдож, ирэх сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдэж байсан удаатай. Ингэхдээ гэрэл зураг болон кино урлагт хүч үзэх болно хэмээн ярьсан байна. Гэвч тэрбээр бодлоо өөрчилжээ. Ирэх УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болсоноо зарлалаа. Ингэхдээ тэрбээр Сүхбаатар аймагт биш Дорнод аймагт нэр дэвшихээр болсоноо дөнгөж сая зарласан байна.
chuhal.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих