Дундговь аймгийн Сайнцагаан сумын хөдөөгийн дөрвөн багийн нэг болох Үйзэн багт цас ихтэйн улмаас өвөлжилт хүндэрч, малчид сүүлийн 2-3 хоног малаа бэлчээж чадаагүй байна. Энэ талаар малчид "Нэг наст мал, төлөг, шүдлэнгээ эрт тэжээж эхэлсэн боловч дарагдах, осгох, бээрэх зэргээр хорогдсоор байна. Энэ сараас эхлэн хүйтний эрч эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор өдрийн турш малаа хаших тохиолдол цөөнгүй байгаа. Өдрийн турш малаа хашиж тэжээл, өвсөөр тэжээж байгаа малчдын хувьд нөөцөлсөн жаахан өвс нь дуусаад дахин өвс, тэжээл худалдаж авахад хүндрэлтэй болоод байна. Орон нутгийн зүгээс малын бэлчээр хагалах, өвс, тэжээлийг хямдаар, болж өгвөл зээлээр олгохыг хүсье” гэж ярилаа.
Үйзэн багийн малчид аймгийн төвдөө ойрхон өвөлжиж байгаа ч цас ихтэйн улмаас аймгийн төв рүү орох унаа тэрэгнээс эхлээд бэрхшээл учирч байгаа бөгөөд 180 гаруй малчин өрхтэй, тэдний ихэнх нь нутагтаа өвөлжиж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих