Социологийн судалгаа Европ дахь хамгийн шашингүй үзэлтэй орон бол Исланд болохыг харуулжээ. Washington Post-д бичсэнээр, энэ улсын залуучууд Бурхан дэлхийг бүтээсэн гэдэгт итгэдэггүй байна. Исландчууд 20 жилийн өмнө 90% нь өөрсдийгөө бурханд итгэгчид гэж үзэж байсан аж. Тэгвэл эдүгээ Исландын хүн амын тал хүрэхгүй хувь нь бурханд итгэж байна гэж хүлээн зөвшөөрчээ. Африк, Ойрхи Дорнод дахь нөхцөл байдлаас эсрэг ялгаатай нь шашинд итгэгчид нь 34-өөс доош насны залуучууд байна.
Шинжээчдийн үзэж буйгаар, Исландад боловсрол, шинжлэх ухааны дэвшлийн түвшин нэмэгдэж мэдээллийг маш хурдан авдаг болсоны улмаас ийм байдал үүссэн гэнэ.
2015 онд Исландын нийт хүн амын 75% нь Евангель, лютераныг томоохон шашин гэж үзэж байгаа аж. Гэсэн хэдий ч, энэ нь 2013 он хүртэл шинэ төрсөн хүүхэд нь автоматаар эхийнхээ харьяалагддаг сүмд харьяалагдан бичигдсэн байдагтай холбоотой ажээ. Өнгөрсөн жил Исландад шумерын бурхдын мөргөл тархсанаар харийн шүтлэгийн хөдөлгөөн эхэлсэн гэж тэмдэглэжээ. Хоёрхон долоо хоногт гурван мянган хүмүүсийг өөрийн эгнээнд татан оруулж байгаа аж. Шашин шүтдэггүй хүмүүст "шашны албан татвар" (80 ам.доллар) төлснийг нөхөн төлөхөө улс нь амласан байна.
М.БаярТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих