19- р зууны үед хоёр нүүртэй хүү төрж байжээ. Тухайн үедээ хүмүүс хараад их л айн сандардаг байсан байна. Энэ нууцлаг эрхэмийг Их Британийн язгууртан айлын өв залгамжлагч Эдвард Мордрейк гэдэг юм. Хүмүүсийн айж гайхах болсон шалтгаан нь хоёр нүүртэй хүн тэр үед анх удаагаа харсантай холбогдуулан зарим эх сурвалж дээр тайлбарлажээ.
1986 онд эмч George. Эдвард Мордрейкийн дагзанд байрлах нүүрийг судлаад оюун ухаангүй, юм идэж ярьж чадахгүй гэдгийг нотлохыг оролдож байжээ. Гэвч хүмүүс үүнд итгэсэнгүй. Дагзанд байрлах нүд нь бидний үйл хөдлөлийг нэг бүрчлэн хардаг гэж хэлж байсан гэнэ.
Гэхдээ түүний ард байрлах нүүр нь инээмсэглэж уйлж чаддаг байсан гэдэг. Эдвардын чихэнд шөнө унтаж байхад нь хий зүйл сонсогддог тухай хэлж байжээ.
Зарим эх сурвалж дээр түүнийг их царайлаг байсан тухай онцолжээ. Ойр дотны бүх л хүн нь түүний хоёр нүүртэй гэдэг тухай ярьдаг байсан нь Эдвардад их хүнд тусдаг байв. Энэ бүхнээс залхсан Эдвэрд 23 насандаа амиа хорлосон байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14350
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих