-Өнгөрсөн долоо хоногт хуралдах байсан АН-ын ҮЗХ-ны хуралдаанаар танай намтай хамтрах эсэх асуудлыг хэлэлцэнэ гэж товлоод байсан. ИЗНН-аас 2016 оны сонгуульд АН-тай нэгдэх эсэхээ шийдвэрлэсэн үү?
-ИЗНН өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 23-нд Үндэсний хорооны хуралдааныг хийж гурван асуудлыг хэлэлцсэн. Намын дарга нар улс төрийн илтгэл тавьж, ерөнхий нарийн бичгийн дарга нар тайлангаа тавьсан. Мөн ирэх 2016 оны сонгуульд ямар тактик стратегитай оролцох вэ гэдгээ нилээдгүй ярилцсан. Гэхдээ эцсийн шийдэлд хүрсэнгүй.
-Үндэсний хорооны дийлэнх гишүүдийн зүгээс ямар байр суурьтай байна вэ?
-Төрөл бүрийн саналтай байна. Дангаараа, эвсэх нэгдэх зэрэг бүх л төрлийн саналууд гарч ирж байсан. Тиймээс намын удирдлагад "Аль хувилбар намд ашигтай байна. Аль нэг намтай эвсэх нь ямар давуу болоод сул талтай байна” гэдгийг судлах чиглэл, даалгавар өгсөн. Манай сонгуулийн хууль можаритор тогтолцоотой. Дандаа сонгуулийн өмнө эвсэх үү, нэгдэх үү гэх асуудал үүсдэг нь тогтолцооноосоо болоод байгаа юм. 100 хувь пропорциональ байсан бол тэгэх шаардлагагүй юм. Намын удирдлагууд өнөөдөр хуралдана. Үүн дээр гэрийн даалгавараа хийнэ дээ.
-ИЗНН-ын зүгээс Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжиж байгаа юу?
-Засгийн газар тогтвортой ажиллах нь зүйтэй. Мэдээж болохгүй зүйл байвал хэлээд явж болно. Засгийн газар огцрох нь өндөр өртөгтэй байдаг юм билээ. Үндсэн хуулийн ажлын хэсэгт ажиллаад судалгаа хийж байхад өнгөрсөн хугацаанд 12 засгийн газар ажилласан байна. Дунджаар нэг засгийн газар хоёр орчим жил болж байна гэсэн үг. Байж байгаад л засаг төр солигдоод байх нь улсын хөгжилд таагүй.
-Нийслэлийн мандатын тоог нэмэх асуудлыг хугацаандаа багтан хэлэлцэж амжихгүй гэж байна.
-Угтаа бол нийслэлийн мандатын тоог нэмэх нь зүйтэй. Сонгогчдын тоонд нийцүүлж мандатын тоог шийднэ гэсэн байгаа. Нийслэлд нэг гишүүнд 200-300 мянган сонгогч оногдож байхад хөдөө орон нутагт арав дахин бага байна шүү дээ.
Д.ЖАРГАЛ
zaluu.comТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих