Монгол Ардын намын дарга М.Энхболдын Нэгдсэн Орос намын урилгаар Оросын холбооны Улсад хийж буй айлчлал үргэлжилж байна. Уг айлчлалын хүрээнд МАН-ын дарга М.Энхболдыг ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко хүлээн авч уулзжээ. Уулзалтаар талууд хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар өргөн хүрээтэй санал солилцсон байна. ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга хатагтай В.И.Матвиенко Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд МАН-ын дарга М.Энхболдын оруулсан хувь нэмрийг үнэлж, Холбооны зөвлөлийн хүндэт медалиар шагнажээ.
Түүнчлэн МАН-ын дарга М.Энхболд ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дэд дарга И.М.Умаханов, Төрийн дум дахь Нэгдсэн Орос намын бүлгийн дарга В.А.Васильев болон Нэгдсэн Орос намын удирдлагууд, Төрийн думын гишүүдтэй уулзжээ.
Мөн талууд хоёр орны эдийн засгийг дэмжих чиглэлд хамтран ажиллах боломж бололцоог хамтдаа эрэлхийлэх болно гэдгээ мэдэгдсэн юм. Монгол Ардын намын дарга М.Энхболд Нэгдсэн Орос намтай хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, намын боловсон хүчний мэдлэг боловсролыг сайжруулах, хоёр намын дэргэдэх төрийн бус байгууллагуудын харилцаа холбоог өргөжүүлэх чиглэлд хамтрах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих