Биедээ 14 шил архи нууж хил нэвтрэхийг оролдсон дамын наймаачныг Саудын Арабын хил, гаалийнхан саатуулжээ. Хууль зөрчигч хөрш зэргэлдээ Бахрейн Улсаас гэртээ гүүрэн дээгүүр явганаар ирж явах үеэр хилчид түүний сонин алхааг хараад сэжигтэй санагдсан тул зогсоосон байна.
Лалын чанд хуультай Вант улсын ард иргэд амралтын өдрүүдээ хөрш Бахрейн Улсад өнгөрүүлэхийг илүүд үздэг гэнэ. Учир нь, тэнд Саудын Арабыг бодвол согтууруулах ундааг чөлөөтэй худалдаалж, түүний хэрэглээг хориглодоггүй юм.
Нэгжлэг хийх үеэр гаалийн байцаагчид контрбанд хийсэн хүний биед бэхлэгдсэн шилтэй архинуудыг илрүүлэв. Тус улсын хуульд согтууруулах ундааг хэрэглэсэн, хадгалсан, тээвэрлэсэн тохиолдолд маш хатуу шийтгэл ногдуулахаар заасан байдаг аж. Шариатын хууль ёсонд зааснаар ийм үйлдэл гаргасан хүнийг ташуурдах юм уу шоронд удаан хугацаагаар хорих шийтгэлийг ногдуулдаг гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14388
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих