Зам тээврийн сайд М.Зоригт өчигдөр
цахим хуудсаараа дамжуулан Дорнод аймагт нэр дэвших хүмүүсийн нэрийг
постлоод "Дорнод аймгаар тоглуулахгүйн тулд би нэр дэвшинэ” хэмээсэн.
Тэгвэл Х.Болорчулуун "УИХ-ын гишүүн М.Зоригт миний өмнөөс хэвлэл
мэдээлэл, цахим сүлжээгээр баахан юм ярьж, бичсэн байхыг харлаа.Төрөлх
нутагтаа ажиллаж, амьдарч байгаад УИХ-д сонгогдсоны хувьд, миний хэн
болох тухай нутгийнхан маань М.Зоригтоос илүү сайн мэднэ гэж боддог.
Тиймдээ ч ажил хэргийг маань шүүн тунгаах эрх мэдэл нь Дорнодчуудад
байгаа. Түүнээс биш М.Зоригт мэтийн шоучид намайг шүүдэггүй л байхгүй
юу.
М.Зоригт
гэдэг хүнд миний нутгийнхан итгэл хүлээлгээд сонгож байсан үе бий.
Дөрвөн жилийн дараа эргээд очиход нь тохирох дүнгээ тавиад, за больё доо
гэж хэлээд буцааж байсан үе ч бас бий” гэжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих