Олон Улсын "Transparency International” судалгааны байгууллагаас
өнгөрсөн жилийн авлигын индексийг гаргажээ. ОХУ 168 орноос 119-т орж,
өнгөрсөн жилийн үзүүлэлтээсээ 17 байраар урагшилсныг өчигдөр тус улсын
хэвлэлүүд албан ёсоор мэдээлсэн байна.
Мэдээж Оросын хувьд энэ нь амжилт. Ялангуяа ОХУ-ын Ерөнхийлөгч өчигдөрхөн ВВС-гээр "авлигачин” гэж дэлхий даяар цацагдсаны дараа ийм тоон үзүүлэлтээ олон нийтэд зарлах нь зүйн хэрэг. Хэдийгээр Кремлийн зүгээс ВВС-д зөгнөлт үлгэр гэх хариу барьж, АНУ-аас тодорхой баримт нотолгоо шаардаад байгаа ч дэлхий нийт В.Путиний нууц хөрөнгийг сонирхсоор байна. Кремльд өчигдөр В.Путин Авлигатай тэмцэх зөвлөлийн гишүүдээ дуудан хуралдаж, хэдэн хэдэн асуудалд анхаарч ажиллахыг сануулахдаа хэвлэлийнхэнд нээлттэй хуралдаж.
В.Путиний хувьд тус улсын авлигын эсрэг хууль тогтоомж нь өнөөдөр олон улсын стандартад нийцсэн гэж үзжээ. 2015 оны эхний есөн сарын байдлаар тус улсад авлигын хэргээр 8800 гаруй хүн ял шийтгэл авсан бол авлигын эсрэг дүрэм журам стандартыг зөрчсөн 11000 түшмэлд захиргааны хариуцлага хүлээлгэсэн гэнэ.
Мөн Батлан хамгаалахын сайд асан Антолий Сердюковын хэрэг олон хүнд анхааруулга болсон гэдэгт эргэлзэхгүй байна гэж Авлигатай тэмцэх зөвлөлийн дарга нь энэ үеэр ярьж байсан ч В.Путин "цаашдаа бид зөвхөн урагш зүтгэх хэрэгтэй. Хэрвээ бид жаахан л зогсох юм бол авлига гэдэг зүйл улам л томрох болно. Орон нутгийн авлигыг бууруулахын тулд орон нутгийн засаг захиргаанд өндөр хариуцлага ногдуулж ажиллах ёстой. Авлига авсан нөхдийн өмч хөрөнгийг хурааж , улсын орлого болгох ажиллагааг улам чангатган тэдний учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хэрэгтэй” гэжээ.
Өнгөрсөн онд 15,5 тэрбум рублийг авлигачдаар төлүүлөх дүн гарсан ч 588 сая рубль одоогоор авч чадсан гэсэн статистик мэдээ гарсныг "хэдийгээр энэ харахад бага харагдавч, мөнгөн дүнгийн хувьд бага биш юм” хэмээн үнэлсэн гэнэ.
Авлигатай тэмцэх зөвлөлийн дарга Сергей Иванов нь "Путиний нууц хөрөнгө” нэвтрүүлгийн хувьд тодорхой баримт байхгүй. Үнэндээ эх орондоо гавьяа байгуулаагүй, гай болсон хэсэг нөхдийн л өгсөн мэдээлэл төдий гэж тодорхойлсон байгаа юм.
Хэдийгээр ОХУ, Кремльд ийн байдал тайван байгаа мэт сэтгэгдэл төрүүлэвч "Путиний нууц хөрөнгө” баримтат нэвтрүүлгээрээ ВВС ОХУ-д багагүй цочроо өгөв.
Чухам яагаад В.Путинээс зугатсан бизнесийнхэн ВВС-гээс татгалзсангүй вэ. Путин хэзээнээс мөнгөний төлөө ажиллах болсон бэ. Түүнд ард түмэн өнөөдөр ч итгэсэн хэвээр байгаа юу. Тэр авлигач мөн үү. Түүнийг хаан гэж дуудахын цаад учир юу вэ? гээд түмэн асуултын ард энэ нэвтрүүлгийн баг гарахыг хичээжээ.
Хамгийн гол нь авлигатай хамгийн идэвхтэй тэмцэгч хэмээх имижийг бүрдүүлээд байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч хэрхэн бизнесийнхнийг өөртөө татаж, тэднээс ямар бэлэг хүлээж авдаг, жилийн 100 мянган доллараар яаж Арабын шейх шиг амьдарч чадаад байгааг ВВС ердөө нууц хөрөнгөтэй нь холбоотой гэж тайлбарлаж байна.
Редактор Ричард Билтоны бэлтгэсэн "Путиний нууц хөрөнгө” нэртэй хагас цагийн баримтат нэвтрүүлэг нэгдүгээр сарын 25-ны орой ВВС-гээр цацагдсан юм. Санкт Петербургийн ариун цэврийн онгоц ч үгүй, хүйтэн хуучны байранд жирийн л ядруухан амьдрал дунд өссөн хүү хэрхэн өнөөдөр Арабын шейхийн дайтай амьдрах болсон юм бэ?
Сочид түүний үлгэрийн ордон үнэхээр байдаг хэрэг үү, 35 саяар үнэлэгдэх хөлөг онгоцыг түүнд Роман Абрамович чухам юуны төлөө бэлэглэв. Тойрон хүрээлэгчид нь түүний хувьд хэн бэ. В.Путин өнөөдөр хэдий хэмжээний хөрөнгөтэй вэ гээд олон сонирхолтой мэдээллийг энгийн үзэгч бидний хувьд энэ нэвтрүүлгээс авч болж байгаа юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 40 тэрбум долларын хөрөнгөтэй гэж ВВС үзжээ. Энэ нь түүнийг Европын төдийгүй дэлхийн тэргүүн баячуудын эгнээнд дээгүүр бичигдэхэд хүргэдэг хэдий ч энэ бол нуугдмал хөрөнгө .
Харин КГБ-ын ажилтнаас төрийн албанд шилжсэн тэрээр ийм их мөнгөтэй болох боломж нь ердөө л авлига гэдгийг ВВС тун тодорхой өгүүлсэн байна. АНУ, ОХУ-ын үл ойлголцлоос үүдэн В.Путинийг харлуулах гэсэн Америкийн оролдлого уу эсвэл үнэхээр ийм асуудал бий юу гэдэгт уншигч, үзэгч өөрөө үнэлэлт дүгнэлт өгөх нь зүй биз.
" В.Путиний нууц хөрөнгө” баримтат нэвтрүүлэгт АНУ-ын Сангийн яамны хоригийн асуудал эрхэлсэн албан тушаалтан Адам Зубин "В.Путинд их хэмжээний хөрөнгө бий гэж үздэг гээд тэрээр ойр дотны хүмүүсээ хөрөнгөжүүлж, найз нөхөр биш гэж үзсэн хүнээ овоо хараандаа авдаг нь илэрхий байгаа юм. Зөвхөн өөртөө үйлчлэх хүмүүсээ л улсын сан хөмрөг хийгээд олон улсын гэрээ хэлцэлд оролцуулж бусдыг нь хавьтуулдаггүй. Энэ бол авлига” хэмээн хэлсэн байгаа юм.
Баримтат нэвтрүүлэгт дурдсанаар В.Путин Санкт Петербургийн захирагчийн орлогчоор ажиллаж эхлэх үеэсээ л өөрийн багаа бүрдүүлж, мөнгөний амтанд оржээ. Санкт Петербургийн жижигхэн өрөөнд хамтдаа ажиллаж нэг гараанаас эхэлсэн, түүнд үнэнч хүмүүс нь өнөөдөр Орос орныг хөдөлгөж байгаа гэдгийг зохиогч илэрхийлж. Өөрөөр хэлбэл ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев тухайн үед В.Путиний өмгөөлөгчөөр, Роснефтийн захирал Игорь Сечин туслахаар нь, Газпромын захирал Алексей Миллер эдийн засгийн зөвлөхөөр нь ажиллаж байсан гэнэ.
Кремлийн мэдээлэгч байсан, одоо гадаадад байгаа бизнесмэн Сергей Колесников Оросын бизнесийнхэн хэрхэн В.Путинд хүндэтгэл үзүүлэх нэрийдлээр авлига атгуулдаг тухай ярихдаа "Хар далайн эрэг дээрх түүний ордонг барихад голлох үүргийг алдарт Роман Абрамович гүйцэтгэсэн. Тэрээр 203 сая долларыг энэ байшинд хөрөнгө оруулах нэрээр В.Путинд өгсөн юм. "Россия” банкны хувь эзэмшигч Шамалов түүнд асар их хөрнгө бий гэдгийг батлан хэлсэн” гээд Колесников Ерөнхийлөгчийн хөрөнгө болох 439 сая ам.долларын тухай ярьсан яриагаа эх сурвалж болгожээ.
Мөн Путиний оффшор компани, зуны театр, нисдэг тэрэгний буудал бүхий итали загварын ордон, газар доорхи байгууламжуудын тухай ч батлан ярьсан байна.
Таван жилийн өмнө сөхөгдөж байсан В.Путиний дээрх үл хөдлөх хөрөнгөнүүдийн тухай яриаг Кремль өнөөдөр ч няцаасан хэвээр байгаа билээ. Гэхдээ ВВС-гийн эх сурвалж Эстонид амьдарч байгаа Колесниковоор хязгаарлагдсангүй.
Владимир Путин Орост "асар том бизнесийг хянаж байдаг” тухай Венецид амьдарч буй банкир Сергей Пугачев ч ярьжээ. Тэр нэгэн цагт В.Путинтэй тоглож өссөн төдийгүй, түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдоход голлох үүрэг гүйцэтгэсэн гэж ярьж байлаа.
Хүмүүс Путинээс 100 хувь хараат асар том баялгийн тухай ярьдаг гэж Пугачев хэлсэн байна.
"Совкомфлот” хэмээх Оросын далайн тээвэр хариуцсан төрийн өмчит компанийн захирал асан, өдгөө Англид амьдарч буй Дмитрий Скарга "Ерөнхийлөгчид тэрбумтан Роман Абрамович 35 сая ам.долларын үнэтэй "Олимпия” дарвуулт завиа бэлэг болгож өгсөн " тухай яриад "Хөлбөмбөгийн Челси клубийн эзэн, олигарх Р.Абрамович оффшор компаниар дамжуулан В.Путинд тансаг дарвуулт хөлгөө шилжүүлсэн төдийгүй ашиглалтын бүхий л зардлыг улсаас гаргадаг ч зөвхөн Путиний хувийн онгоц байсан учраас ил гаргадаггүй байлаа” гэсэн байна.
Тэтгэвэрт гарсан хурандаа Андрей Зыков ч Владимир Путинд Испанид үл хөдлөх хөрөнгө бий, үүнийг барих мөнгийг Испани руу "Хорьдох загалмай” корпорац шилжүүлсэн. Энэ корпорацын удирдлага төсвийн хөрөнгө завшиж байгаа тухай тэр үед нь хэрэг үүсгэн шалгаж байсныг, энэ бүхэн Путинтэй холбоотой гэдгийг баталж байгаа юм.
Нефтийн бизнес эрхлэж байсан ч Путиний шахалтын улмаас амь насанд нь аюул учирч эх орноосоо аргагүйн эрхэнд зугатсан гэх бизнесмэн Макс Фридзон түүний компанид хувь эзэмших тухай санал В.Путин хэрхэн тавьж шахалт үзүүлж байсан тухай ярьсан юм.
"Совкомфлот”-ын тэргүүн Дмитрий Скарга Владимир Путиний ойрын хүрээллийнхэн түүнийг "Михаил Иванович” гэж дууддаг гэсэн бол "Россия” банкны эзэмшигч Николай Шамалов "Михаил Ивановичийн мөнгө” хэмээн ярьж байгаа дуу бичлэгийг оруулсан байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрөө кино зохиогчид ярилцлага өгөхөөс татгалзсан бол түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков "энэ бүхэнд хариулт хэрэггүй, бүгд санаанаасаа зохиосон зүйл” гэсэн хариулт өгсөн гэнэ. Харин ВВС түүнийг эх орноо дээрэмддэг орчин үеийн хаан хэмээн цолложээ.
Гэхдээ...
Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж бусдын толгой дээрх өвсийг олж харна аа гэгчээр В.Путиний идэж уух бидэнд ямар хамаа байх билээ. Тэр бол дэлхийд танигдсан удирдагч хэмээн өөрийн эрхгүй хэлмээр санагдаж байгаа биз. Гэхдээ...
... Хэрвээ ВВС Монголд ирж кино хийвэл гээд өөрийн эрхгүй төсөөлөхөд хүрч байгаа юм. Юун түрүүнд тэд хэнийг онилох бол...
Өнөөдөр бизнесийн ертөнцөд хуруу дүрээгүй мөртлөө Арабын хун тайж шиг амьдарч байгаа улстөрчид хэд билээ. Гэтэл Улс орон маань яагаад өдрөөс өдөрт өрний тухай ярьсаар байна вэ. Монголчууд баян байгааг LV тодорхойлж буй шиг улстөрчид баян байгааг ердөө Монголд буй Ерөнхий боловсролын хэд хэдэн сургуулийн төлбөрөөс л харж болох. ВВС-г Монголд урья. Гэхдээ тэдний нэвтрүүлгийн эзнээр хэнийг сонгож өгөх вэ.
Оффшор дансандаа сая доллараа мартчихсан төрийн түшээгээ санал болгох уу, эсвэл ...
Эх сурвалж: www.assa.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14402
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих