Уг хэргийг Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид хамтран илрүүлсэн байна.
Уг олдворыг Шинжлэх ухааны академийн Геологи, палеонтологийн төвд шилжүүлжээ. Шинжилгээгээр энэ нь эвэрт үлэг гүрвэлийн бүтэн биеийн хэлхээ болон толгойн яс, нугасан хошуут үлэг гүрвэл болох 14.5-19.5 см хэмжээтэй зулзаганы бүрэн бус хэлхээ яс болохыг тогтоожээ.
Энэ олдвор нь 71-84 сая жил хуримтлагдсан Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс олдсон байх магадлалтай аж.
Хэргийг Улсын мөрдөн байцаах газарт шалгаж байна.
Б.Дэжид
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих