Хэрлэн сумын ИТХ-ын зургаа дахь удаагийн сонгуулийн ээлжит 14 дүгээр хуралдаан 2016 оны нэгдүгээр сарын 28-нд Чойбалсан иргэний танхимд хуралдах байсан боловч хугацаагүйгээр хойшлогдлоо. Учир нь аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн 2016 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Хэрлэн сумын сумын Засаг дарга П.Мөнхтөрийг ажлаас чөлөөлсөн Б/03 захирамж баталсан бөгөөд тус захирамжтай холбогдуулан сумын ИТХ-ын ээлжит хуралдааны тов батлагдсан юм. Харин аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн 2016 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр А/21 захирамж гарган 2016 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн Б/03 захирамжаа хүчингүй болгосон тул ийнхүү сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар ИТХ-ын ээлжит 14 дүгээр хуралдааныг хугацаагүйгээр хойшлуулав.
dornod.netТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих