Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Морин хуур-2015” наадмын гала тоглолт өнөөдөр болно. 29 дэх жилдээ болж буй тус наадамд Баян-Өлгий, Увс, Хэнтий, Орхон аймгийн хөгжмийн зохиолчдын нийлсэн 93 бүтээл өрсөлдснөөс эхний шалгаруулалтад 25-ийг нь кодоор шүүж, ийнхүү өнөөдөр шилгүүдээ тодруулах гэж байна. Өнгөрсөн жилүүдэд өрсөлдсөн бүтээлүүдийг нийтийн, рок поп, хүүдийн зэрэг долоон номинацад шүүдэг байсан бол энэ жил зөвхөн нэг хүрээг хамаруулж, оны шилдэг дууг нэрлэнэ.
Гала тоглолтод оролцох уран бүтээлийн нэрс:
Н.Жанцанноров – "Бурхан Халдун”
Д.Дорлиг – "Аав л нутаг хоёр минь”
Д.Нацагдорж – "Тэнгэрийн хаяа”
Д.Цэцэрлэг – "Ээж минь та урт наслаарай”
Р.Санжсүрэн – "Хүчтэний манлай”
Б.Магсаржав – "Гэргий ээж”
Г.Тэрбиш – "Ембүүтэй нуур”
Х.Алтангэрэл – "Дарьгангын хээр тал”
Н.Чулуунхүү – "Алтан овог”
Цэн.Эрдэнэбат – "Уйдашгүй эх орон”
Б.Цогтдэлгэр – "Сүүнд ивэлсэн хайр”
Д.Ариунболд – "Тэнгэр энэтэй аав”
Д.Батсүх – "Дөрвөн цагийн аяс”
Б.Бямбабаяр – "Цэцэн ханы нутаг”
Б.Бат-Эрдэнэ – "Хоймор өнжих нар”
У.Пүрэвсүрэн – "Отгонтэнгэр тандаа”
Г.Жанцансамбуу – "Хакүхо их аварга”
Н.Бат-Өлзий – "Аглагт бүтээлийн орон”
Ц.Саранзаяа – "Хамгийн сайхан орой”
Ц.Пүрэвхүү – "Жигүүрт саарал”
Д.Чулуун – "Улаанбаатар”
Т.Сэр-Од – "Тавилангийн харгуй”
У.Нармандах – "Эхийн сэтгэл”
А.Мөнгөншагай – "Хайрын цагаан даль”
Х.Мөнхертөнц – "Үй зайгүй миний найзууд”
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих