2016 оны долоодугаар сард "АСЕМ”-ийн дээд хэмжээний уулзалт Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод болох юм. Дээрх уулзалтанд 53 орны төрийн тэргүүн, тэдгээрийг дагалдан 4000 орчим албаны хүн манай улсад ирэх аж. Харин энэ уулазлтыг зохион байгуулах ажлыг одооноос эхлүүлсээр байгаа юм. АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад зургаан ажлын хэсэг гарсан байгаа бөгөөд тэд тогтмол хуралдаж, асуудлуудаа шуурхай шийдвэрлээд явж байгаа гэсэн. Тодруулбал, зочид буудлын чиглэлээр П.Цагаан даргатай ажлын хэсэг, аюулгүй байдал ёслол, улсын хил дээр сайд Д.Дорлигжавын ахалсан ажлын хэсэг ажиллаж байгаа бол зам тээвэр, харилцаа холбоо нисэх буудлын асуудалд М.Зоригт сайд, үйлчилгээ соёл урлаг, хоол хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хотын дарга Э.Бат-Үүлийн ахалж байгаа ажлын хэсэг, дээд түвшиний уулзалтаас гарах баримт бичгүүд зохион байгуулалтын хэсгийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ахалсан, Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн зөвлөх Ганбаатар удирдаж байгаа ажээ. Бүтцийн хувьд Гадаад хэргийн яам голлон ажиллах ажиллах юм гэнэ. Тэгвэл Д.Дагвадорж аварга санал бодлоо ийнхүү бичиж жиргэжээ.
Д.Дагвадорж аварга "АСЕМ-ын уулзалтаар би Японы зочдод машин тэргээрээ үйлчилье. Мөнгөө хэмнэе. С.Баярцогт Хятадын зочдод үйлчлээд явчих. Хуваагаад авчихъя” хэмээн жиргэсэн байна.
Мөн энэ машины асуудлаар Д.ГАНХУЯГ Машин худалдаж авах тал дээр төсвөөс мөнгө гараагүй ээ. Машин дээр төсвөөс гарч байгаа хөрөнгө бол хөтлөгч, цагдаагийн машинд л төсөв гаргаж байгаа гэж байсан юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14423
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих