"Эрх чөлөөний ордон” /Freedom House/ хэмээх олон улсын хүний эрхийн байгууллагаас
"Freedom in the World in 2016" буюу эрх чөлөө 2016 онд дэлхийд ямар байгааг харуулсан тайлан мэдээгээ гаргажээ. Мэдээж 2016 оны энэ тайлан мэдээг 2015 оны үзүүлэлтээр гаргаж байгаа бөгөөд 2015 онд олон улсад хүний эрх чөлөө ямар байсантай танилцья. АНУ-ын "Эрх чөлөөний ордон” байгууллага энэхүү судалгаандаа дэлхийн 14 бүс нутгийн 195 оныг хамруулсан бөгөөд ерөнхийдөө 0-100 оноогоор үнэлж, эрх чөлөөтэй, хагас эрх чөлөөтэй, эрх чөлөөгүй гэсэн гурван ангилалд хуваажээ.
Ингэхэд эрх чөлөөтэй орны тоонд АНУ, Европын Холбооны орнууд болон Азийн тивээс Япон, Тайвань, Монгол Өмнөд Солонгос оржээ. Монгол Улс 100-гаас 86 оноо авч 96 оноо авсан Япон, 89 оноо авсан Тайванийн дараа Ази тивээс гуравдугаарт оржээ. Харин эрх чөлөөгүй орнуудын тоонд Афганистан, Азербайжан, Беларус, Иран, Ирак, Тажикистан, Казахстан, Туркменистан, Узбекистан, Хятад /16 оноо/, ОХУ /22 оноо/, Казахстан /24 оноо/ багтжээ. Тэгвэл хагас эрх чөлөөтэй орнуудын тоонд Армян, Босни, Герцеговин, Украин, Гүрж орсон байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих