Хилийн дээс алхаж хүний газрыг зорих үед тухайн орны хэлний хамгийн анхдагч үгсийг мэдэж байхад ард түмэнд нь ямар таатай сэтгэгдэл төрүүлдэг гэж санана. Тайландыг зорихоор зэхэж байгаа аялагчиддаа зориулаад явахаасаа өмнө цээжлэх 7 үгийг хүргэж байна.
Кап, Ка (Khap, Ka)
Энэ үг нь үгчлэн орчуулагддаггүй бөгөөд харилцаж буй хүндээ эелдэг хандлагыг төрүүлдэг байна. Хэлсэн өгүүлбэрийнхээ араас заавал хэлээрэй. Гэхдээ та эрэгтэй бол Кап, эмэгтэй бол Ка гэх нь байна.
Баярлалаа
Тай хэлэнд "Танд баярлалаа” гэхийг Коп Кун (Khop Khun) гэх бөгөөд эрчүүд Коп Кун Кап, эмэгтэйчүүд Коп Кун Ка гэж хэлдэг.
Сайн уу, баяртай
Тайчууд энэ тохиолдолд Саватди "Sawatdee” гэсэн үгийн араас мөн л эрэгтэй эмэгтэй хүний ялгаатай хэллэг болох Кап, Ка-гаа залган хэлдэг аж. Их хэрэгцээтэй үг тул цээжлээд аваарай.
Юу байна даа?
Англи хэлэнд "How are you?” гэх мэндчилгээтэй дүйцэх хэллэг нь Тай хэлэнд сабай ди май (Sabai dee mai khap/ka) юм.
Төлбөрөө хийж болох уу?
Та ямар нэгэн үйлчилгээний газраар үйлчлүүлж байгаа бол төлбөр тооцоо хийх зайлшгүй шаардлага гарна. Энэ тохиолдолд одоо цээжлэх үг тус болно шүү. Энэ үед Кип танг (kep tang khap/ka) гэж хэлэх нь байна. Мөн check bin khap/ka гэж болно.
Амттай байна!
Тайландад арвин баялаг хоолны төрлүүдээс нь амтлахгүйгээр хэрхэн буцах билээ. Танд хоол таалагдаж байгаа бол түүнийгээ шууд л илэрхийлэх хэрэгтэй. "Амттай байна” гэж хэлэхийг Ароё (aroy) гэдэг аж.
Ноён, хатагтай
Тайчуудын харилцаанд Кун (Khun) гэх үг хэрэглэгдэх нь элбэг. Учир нь хэн нэгний анхаарлыг өөртөө төвлөрүүлэх үед энэ эелдэг үгийг заавал хэлдэг. Тухайлбал хатагтай Сараа гэхийг кун Сараа гэх нь байна.
Аяллын лавлах: 95958989
http://www.tengertravel.com/travel/125
zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих