УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон цагаас 1.40 цагаар хоцорч
эхэллээ. Хуралдааны эхэнд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн
төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж гишүүдийн 90.7 хувийн саналаар дэмжлээ.
Ингэснээр энэхүү хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Энэхүү хуулийн
төслийг УИХ-ын гишүүн Н.Батбаяр санаачлан санал асуулгыг цахимаар хийж
болохоор мөн санал асуулга нь олон асуулттай байж болохоор зааж өгчээ.
Одоогоор Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд-ийг хэлэлцэж байна.
Д.ЖАРГАЛ
zaluu.com
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14446
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих